0
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар нарын гишүүд хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан электрон тамхи, тамхидалтын асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ч.Анар энэ үеэр, "Эцэг эхчүүдийн чухал санаа зовоож буй асуудал бол электрон тамхи юм. Үүнийг 10 наснаас эхлээд маш өргөн хэрэглэж байна. Электрон тамхи нь Тамхины хяналтын тухай хуулийн хүрээнд хамрагддаггүй билээ. Тэгэхээр бид О.Номинчимэг болон бусад есөн гишүүн Тамхины хяналтын тухай хуулийн төслийг одоо намрын чуулганаар өргөн барих юм.
Цахилгаан, электрон тамхийг уламжлалт янжуур тамхины адилаар хуулийн зохицуулалт оруулна. Электрон тамхи нь электрон бараа гэсэн хэрэгсэлд ордог. Тамхины хяналт хуулийн зохицуулалтад ордоггүй. Нөгөө талаараа уламжлалт болон янжуур тамхи, электрон тамхинууд маш хямд үнэтэй байна. Дэлхийд байхгүй хямд үнэ Монгол улсад байдаг. Уламжлалт, янжуур тамхи 3000 төгрөгийн үнэтэй, харин электрон тамхи 10000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа билээ. Энэ нь эргээд хүртээмжийг нэмэгдүүлж, бүх хүүхдүүдэд татах боломжийг олгож байна. Иймд бүх төрлийн тамхины татварыг Тамхины хяналтын нэмэлт өөрчлөлтөөр огцом нэмж, хүртээмжийг багасгах хүүхэд залуучууд болон хүн болгонд татах бололцоог нь буруулах зорилготой юм" гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.