dobu.mndobu

Сар гарантай нярайгаа хөнжлөөр ороож унтаад, буцаан татсаны улмаас бүтэж, энджээ

Сар гарантай нярайгаа хөнжлөөр ороож унтаад, буцаан татсаны улмаас бүтэж, энджээ

Ой гарантай нярайгаа хөнжлөөр ороож унтаад, шөнө хөнжлөө буцаан татсанаас болж хүүхэд нь бүтэж энджээ. 

Тодруулбал, Завхан аймагт 30 настай эмэгтэй нэг сар 17 хоногтой нярай хүүхдээ дааруулахгүй байх зорилгоор өөрийн нөмөрч унтдаг хөнжлөөр ороож унтжээ. Харамсалтай нь, шөнө унтаж байхдаа хөнжлөө татсаны улмаас хүүхэд нь доош харж, бүтэж нас барсан байна.

Тухайн эмэгтэйн нөхөр шүүхэд мэдүүлэхдээ, “...Би “Ундрага петролиум” ШТС-д түгээгчээр гарч хонож үүрэг гүйцэтгэсэн.  Өнөө өглөө манай эхнэр Д.Д над руу утсаар залгаад “...Б болохоо байчихлаа, хурдан хүрээд ирээч...” гэж утсаар ярьсан бөгөөд би ойролцоогоор 30 гаруй минутын дараагаар гэртээ алхаж явсаар байгаад очсон. Очоод гэртээ ороход манай эхнэр бага хүү болох Б-ыг өлгийтэй нь тэвэрчихсэн баруун талын орон дээрээ уйлаад сууж байсан. Түүнээс юу болсон талаар тодруулахад би хүүгээ хөнжлөөр ороогоод унтсан бөгөөд шөнө унтаж байхдаа хөнжлөө татчихсан бололтой сая сэрээд хүүгээ автал өлгийтэйгөө доошоо харчихсан, амьсгал хураачихсан байдалтай байна гээд уйлаад л байсан. Талийгаач манай хамгийн бага хүүхэд байсан бөгөөд дээрээ 2 эгч, 1 ахтай. Миний хүү Б эрүүл саруул төрсөн, ямар нэгэн өвчин эмгэггүй байсан. Шөнө унтуулахдаа эхнэр бид хоёр өөрсдийн унтдаг буюу гэрийнхээ баруун талын орон дээр эхнэр хажуудаа өлгийдөж хэвтүүлээд унтуулдаг байсан. Мөн өдрийн цагаар ч гэсэн өөрсдийнхөө орон дээр унтуулдаг байсан...” хэмээжээ. 

Харин тухайн үед очсон түргэний эмч “..Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “манай дүү хөдлөхгүй, уйлахгүй болчихлоо” гэх дуудлага ирсэн. Би дуудлагын дагуу яаралтай түргэн тусламжийн хэрэгслээ бэлдээд жолооч П-ийн хамт тухайн хаягт очсон. Намайг ороход ээж нь гэх эмэгтэй баруун талынхаа орон дээр өлгийтэй хүүхдээ тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Би тухайн эмэгтэйгээс юу болсон талаар тодруулахад намайг өглөө сэрэхэд хүүхэд маань уйлахгүй, хөдөлгөөнгүй болчихсон байсан гэж байсан бөгөөд би тухайн хүүхдийг ээжээс нь аваад үзлэг хийх гэхэд өлгийнийх нь бүсийг тайлчихсан, хүүхдийг өлгийнд нь боосон байдалтай байсан бөгөөд тухайн нярай хүүхдэд үзлэг хийхээр өлгийг нь задлахад хүүхдийн гар хөл нь хөшчихсөн, царай нь цайж цонхийсон, дух, цээж хэвлийн хэсэгт хүрэнтсэн улаан өнгөөр хүүрийн толбо үүссэн байсан. Чагнуураар амьсгал, зүрх, судсыг чагнаж үзэхэд уушги, зүрхний цохилт сонсогдохгүй байсан ба гүрээ, цавины артерийн судаснуудыг дарж үзэхэд цохилт үгүй буюу тухайн нярай амьсгал хураасан байсан. Үзлэг хийж дуусаад нярайн ээжид нь хүүхэд чинь амьсгал хурааж, нас барсан байна, энэ талаар гэрийнхээ хүмүүст хэлээрэй гэж хэлсэн. Би нярайн ээжээс хамгийн сүүлд хэдэн цагт хөхүүлсэн юм бэ гэж асуусан бөгөөд тухайн эмэгтэй би 00 цаг өнгөрч байхад хөхүүлээд унтуулсан гэж хэлсэн. Тэгэхээр нь шөнө хөхүүлдэггүй юм уу гэхэд би уйлаад сэрэхээр нь хөхүүлдэг юм өнгөрсөн шөнө уйлахгүй байсан болохоор нам унтчихсан байсан. Тэгээд өглөө сэрэхэд хүүхэд маань уйлахгүй, хөдөлгөөнгүй болчихсон байсан гэж хэлсэн" гэж мэдүүлсэн байна. 

Улмаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

 

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.