0
Салхин цэцэг өвчний талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Насанд хүрэгчдийн цочмог гепатитын 5 дугаар тасгийн эмч АУ-ны магистр Б.Дөлгөөний зөвлөгөөг хүргэж байна.
Салхин цэцгийн тууралт үстэй хуйхнаас хөлийн ул хүртэл цэврүү тууралтаар гардаг. Энэ үед нүд, бэлэг эрхтний салст, амны салстаар цэврүү тууралт гарснаар өвчтөнд нүд улайх, нуухдах, загатнах, шээх үед бэлэг эрхтэн хорсох, өвдөх гэсэн зовуурь илэрдэг.
Амны салстын салхин цэцгийн тууралт нь гүйлсэн булчирхайн үрэвсэх, гүйлсэн булчирхайн арын ханыг үрэвсүүлдэг. Энэ үед шингэн зүйл уух, хоол идэхэд хоолой хүндүүрлэж өвдөх, бага насны хүүхэд амнаас шүлс гоожих шинжүүд илэрдэг.
Хэрэв таны хүүхдэд халууралт удаан үргэлжлэх, толгой өвдөх, огих, бөөлжих, загатнах, шигүү тууралт гарах, тууралтын тоо нэмэгдвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.