dobu.mndobu

О.Алтангэрэл: Монгол Улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй

О.Алтангэрэл: Монгол Улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын өнөөдрийн (2025.01.22) хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр "Өнөөдөр Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газар өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Үүн дотор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг багтдаг. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн зүгээс баялгийн шударга бус хуваарилалт, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа этгээдүүд баяждаг асуудал дээр маш бухимдалтай байсан. Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн шударгаар өмчтэй байх эрхтэй" талаар заасан байдаг. Шударгаар шүү. Харамсалтай нь уг үгийг утга гажуудсан, үүнд хуулийн хариуцлага тооцдоггүй гэх иргэдийн бухимдал байсан. Өнгөрсөн жил Монгол Улс гурван ч удаа Өршөөлийн хууль баталсан.


Үүний хоёрт нь албан тушаалтны гэмт хэргийг бүтэн хамруулсан, нэгт нь 2015 онд эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргасан. Үүнд 35.4 их наяд төгрөгийн хөрөнгө багтсан ба тэр үед улсын төсөв 6 их наяд байсан. Ингээд өнгөрсөн жилүүдэд албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хөрөнгийг хураах асуудал байнгын бэрхшээлтэй явж ирсэн.

Үүний шалтгаан нь хууль эрхзүйн орчин байсан. Монгол Улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй. Нэн ялангуяа нийтийн албан тушаалтан төрийн албан тушаалтнууд. Тиймээс нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль мөн бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах авлигын багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ хууль дээр маш их эсэргүүцэл ирнэ. Энэ хуулиар үнэхээр авлига хээл хахууль авч, албан тушаалаа урвуулсан бол эрүүгийн хуулиар хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ авлигын хамгийн том шийтгэл нь хөрөнгө хураах явдал байдаг.  Хөрөнгийнхөө үр шимийг хүртээд хичнээн тэрбум төгрөгтэй болчихоод маш бага ял авахын эсрэг л хууль.

Түүнчлэн авлига, хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчийн мэдээлэл байгаа бол түүнийгээ мэдээлж, урамшуулал авах боломжтой " гэлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.