dobu.mndobu

С.Баяр: "Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр муу санаагаа халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь

С.Баяр: "Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр муу санаагаа халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь

УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлж буй. Өчигдөр (2024.11.13) Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн АМНАТ 5 хувь гэж заасан байсныг 9 хувь болгох санал гаргаж, уг саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр ""Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр муу санаа, мунхаг биеэ халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь. Энэ ЦД өөрөө санал оруулан дэлхийн ураны практикт байхгүй "9 хувийн АМНАТ" гэдгийг дэмжүүлээд авлаа. Цаад хэд нь даанч яав даа... Уран гэх нөөцөө, тэрнийг тойрсон хэлэлцээр энэ тэрээ одоо март, монголчуудаа. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Сүүлд энэ ЦД "Би эх орноосоо урваагүй. Ард түмэндээ л илүү юм авч үлдэх гэсэн юм" гэх биз. Оюутолгой хэлэцэх үед Ба аварга яг ийм байсан. Сүүлд нь юу гээд байлаа, санаж байна уу, монголчуудаа" гэв. 

Хуваалцах:

|
Зээгтийн даваагаар зорчихгүй байхыг анхааруулав

Зээгтийн даваагаар зорчихгүй байхыг анхааруулав

8 цагийн дараа

Сэтгүүлч Л.Хонгорзул

“Соёл танаас эхэлнэ” аяныг эхлүүллээ

“Соёл танаас эхэлнэ” аяныг эхлүүллээ

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Б.Дүвжид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Б.Дүвжид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

7 цагийн дараа

Сэтгүүлч Л.Хонгорзул

Хандиваар халхавчилж луйвар хийгчдэд бүү итгэ!

Хандиваар халхавчилж луйвар хийгчдэд бүү итгэ!

3 цагийн дараа

Сэтгүүлч Л.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.