dobu.mndobu

Д.Үүрийнтуяа: Н.Учрал намайг үндэслэлгүй гүтгэсэн учир хуулийн байгууллагад хандана

Д.Үүрийнтуяа: Н.Учрал намайг үндэслэлгүй гүтгэсэн учир хуулийн байгууллагад хандана

Төрийн өндөр албан тушаалтан болох УУХҮ-ийн дэд сайд асан О.Эрдэнэбулан, АМХЭГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа нар Францын “Арева” компаниас их хэмжээний авлигал авсныг Францын шүүх тогтоосон хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр /2025.01.22/ мэдээлсэн. Тэгвэл үүнд АМХЭГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа тайлбар хийв.

Тэрбээр,

-Н.Учрал сайдтай уулзах гэсэн боловч чуулгантай байгаа учраас уулзаж чадахгүй байна. Шалтгаан нь Францаас ирсэн албан бичгээ ил болго гэж байгаа. Энэ хариуцлагатай хүнээс ийм яриа гарсанд үнэхээр харамсаж байгаа. 

Нэгдүгээрт Миний бие цөмийн энергийн газарт цацраг идэвхт бодисыг хариуцдаг байсан. Тус газар татан буугдсанаар Ашигт малтмалын газарт эрх нь шилжиж ирсэн. Үүний дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдээс эрх зүйн хувьд асуудалгүй байсан тусгай зөвшөөрөлд “Арева” компанид тусгай зөвшөөрөл олгосон.

Тусгай зөвшөөрлийг зөвхөн Ашигт малтмалын газар мэдэж олгодоггүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Аюулгүй байдлын ерөнхий газрын зөвлөлийн дүгнэлт болон Цөмийн энергийн комиссын дүгнэлтийг үндэслэн олгодог. Тэгэхээр энэ бүх шаардлагыг хангасан учраас тусгай зөвшөөрөл олгосон байгаа.

Туршилтын үеийн хайгуулын зөвшөөрлийг олгосноор одоогийн “Уран”-ны төсөл хэрэгжиж байна.

“Уран”-ыг олборлоход асуудалгүй гэдэг дүгнэлт гарсан байсан тийм ч учраас хайгуул хийх лиценз өгсөн байгаа. Хэрвээ би авлигал авсан байвал тийм өндөр хөгжилтэй улс надаас мэдүүлэг авахгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан гэдэгт итгэхгүй байна. Үнэхээр ийм асуудал байвал мэдээллээ ил болгооч гэж байгаа.

2016 онд ажлаа өгснөөс хойш 2017 онд Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан. 2020, 2024 онд УИХ-д нэр дэвшсэн. Энэ бүх хугацаанд АТГ-т хөрөнгө орлогоо байнга мэдүүлж байсан. Миний хувьд одоогийн байдлаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын үнэлгээ, мониторингийн газрын даргаар ажиллаж байгаа.

АТГ-аас тухайн үед ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэснийг үндэслэн одоогийн албан тушаалд томилогдсон. Хэрвээ би ямар нэгэн байдлаар авлига авсан бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. ЗГХЭГ-ын газрын дарга Н.Учрал намайг үндэслэлгүй гүтгэсэн, амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн мэдээлэл гаргалаа гэж үзэж байна. Тиймээс би хууль хяналтын байгууллагад хандана.” гэв.

Хуваалцах:

|
ЭЕШ-ын тов гарчээ

ЭЕШ-ын тов гарчээ

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

19 минутийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

22 минутийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.