dobu.mndobu

ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ ТАЗ-д нөлөөлж Д.Пүрэв-Очирыг Засаг дарга болгохоор улайрч байна уу

ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ ТАЗ-д нөлөөлж Д.Пүрэв-Очирыг Засаг дарга болгохоор улайрч байна уу

Булганынхан Засаг даргаа сонгох гэж зодоондоо арай хүрчихэлгүй бөөн будилаан болж байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын нэр дэвшүүлэлтэд Ардчилсан нам нь Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг, ялалт байгуулсан МАН нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хүн гэгдэх Д.Пүрэв-Очир нарыг нэр дэвшүүлсэн. Олонхийн санал авсан Д.Пүрэв-Очир аймгийн дарга болохоор зүтгэж байгаа ч Төрийн албаны тухай хуулийн “56.3.2.төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа аж. 

Д.Пүрэв-Очир нь УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнийг 2017 онд Зам, тээврийн хөгжлийн сайд болоход ИНЕГ-т хэлтсийн даргаар очиж байсан нэгэн. Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн энэ сарын 1-ний өдөр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн албан бичиг гаргасан талаар шуугиж эхэлсэн байх юм. 

Булган аймгийн Ардчилсан намаас Д.Пүрэв-Очирыг АТГ-т шалгуулахаар ханджээ. Тус намаас “Булган аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшигч Д.Пүрэв-Очирын ажилласан жилийн туршлагыг Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх заасны дагуу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, Иргэний нисэхийн ерөнхий газарт бодлого төлөвлөлт хариуцсан менежер, санхүү эдийн засаг эрхэлсэн төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2017-2023 онд ажилласан байдлыг нь Төрийн албанд ажилласанд тооцно гэсэн албан бичгийг Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан ид хуралдаж байх өдөр буюу 2024 оны 11 сарын 01-ны өдөр гаргаж өгсөн нь хардлага төрүүлж АТГ-д хандах үндэслэл болж байна.

Д.Пүрэв-Очирын тус эрхэлж байсан албан тушаал нь Засгийн газрын 2023 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг батлах тухай” 487-р тогтоолын хавсралтад зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаал нь зөвхөн төрийн захиргааны албан тушаалд хамаарна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 сарын 11-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай” журмын 4.1 т үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны тогтоолын 16 дугаар хавсралтаар зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрлийг олгож байжээ.

ИНЕГ-ын даргын албан тушаалаас бусад албан тушаалыг нь Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарахгүй гэж заасан байгаа учраас Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн Булган аймгийн Засаг даргад нэр дэвшигч Д.Пүрэв-Очирт илт давуу байдал олгосон эсэхийг шалгуулахаар хандаж байна” гэжээ. 

Тиймээс ажил, амьдрал нь Улаанбаатарт тогтсон ч албан тушаалын сургаар аймаг бараадаж буй Д.Пүрэв-Очирыг томилуулахын тулд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлд нөлөөлж байна гэх яриа гарчээ. 

Р.ЖАРГАЛ

Хуваалцах:

|
Зээгтийн даваагаар зорчихгүй байхыг анхааруулав

Зээгтийн даваагаар зорчихгүй байхыг анхааруулав

8 цагийн дараа

Сэтгүүлч Л.Хонгорзул

“Соёл танаас эхэлнэ” аяныг эхлүүллээ

“Соёл танаас эхэлнэ” аяныг эхлүүллээ

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Б.Дүвжид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Б.Дүвжид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

7 цагийн дараа

Сэтгүүлч Л.Хонгорзул

Хандиваар халхавчилж луйвар хийгчдэд бүү итгэ!

Хандиваар халхавчилж луйвар хийгчдэд бүү итгэ!

3 цагийн дараа

Сэтгүүлч Л.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.