dobu.mndobu

Монгол Улс “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас 30.4 сая ам.долларын төлбөрөө авч чадахгүй байна

Монгол Улс “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас 30.4 сая ам.долларын төлбөрөө авч чадахгүй байна

Монгол Улс БНХАУ-ын төрийн өмчит “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас авах ёстой татвар, АМНАТ, өөрт ногдох ёстой газрын тосны төлбөрөө авч чадахгүй гурван жилийн нүүр үзэж байна.

БНХАУ-ын төрийн өмчит “Петрочайна дачин тамсаг” ХХК нь Монгол Улсын ЗГ-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутагт газрын тос олборлох, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа явуулж байна. Угтаа бол энэ компани Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд, байгуулсан гэрээнийхээ дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Харамсалтай нь Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчөөд зогсохгүй, аудитаар тогтоосон төлбөрөө ч төлөхгүй өнөөдрийг хүрлээ.

Үндэсний аудитын газраас 2022 оны есдүгээр сарын 26 өдөр “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 2014-2018 оны үйл ажиллагаанд аудит хийж, 30,438,708 ам.долларын төлбөрийн акт тавьсан байдаг.

Тодруулбал “Петрочайна дачин тамсаг” ХХК нь газрын тосны борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан, мөн Тосон-Уул 19-р талбайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй зэргээс шалтгаалан Монгол Улсын Засгийн газарт 30,438,708 ам.долларыг дутуу тооцож төвлөрүүлсэн нь тогтоогдсон. Гэвч Монгол Улсын Засгийн газар “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас одоо болтол 30.4 сая ам.долларын төлбөрөө авч чадахгүй байна.

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

ТАНИЛЦ: Цахилгааны төлбөр тооцох аргачлал

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

Улаанбаатарт 23 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.