0
Огноо2025-01-24
-“Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүн Пунсалмаагийн Очирбат Тантай монгол төр, Монголын ард түмэн өнөөдөр гүн хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэж байна.
Эрхэм хүмүүн Таны гэр бүл, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хайртай дотно хүмүүст тань монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Та төр улсынхаа тэргүүн, өрх гэрийнхээ өмөг түшиг, үр хүүхдийнхээ ачлалт эцэг, халамжит хань, анд нөхдийнхөө итгэлт нөхөр, шавь нарынхаа ачит багш, ард түмнийхээ соён гэгээрүүлэгч байлаа.
Эрхэм Та эгэл жирийн малчны амьдралаас улсын Ерөнхийлөгч, уул уурхайн инженерээс төрийн сайд, эрдэмтэн, академич хүртлээ төр улсдаа хүчин зүтгэж, төр, түмнийхээ төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан билээ.
Бүх ард түмнээсээ сонгогдсон анхны Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байсан эрхэм Та төрийн томилолт, түмний сонголт, тэнгэрийн цагийн тохиолоор ардчилсан Монгол Улсын анхны хэмээх олон түүхэн үйл хэргийн эзэн байж, улс эх орноо ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх амаргүй бөгөөд хариуцлагатай өөрчлөлт, шинэчлэлтийн их үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.
Эрхэм хүмүүн Та улс орныхоо нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүндхэн он жилүүдэд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах комиссын даргаар ажиллаж, удирдан батлуулж, уг эхийг Төрийн тэргүүний хувиар нотлон баталгаажуулж, хожим нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувиар чандлан сахиулах түүхэн хувь зохиол Танд тохиосон.
Эрхэм анхны Ерөнхийлөгч Та ардчилсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг анхлан батлуулж, хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой найрсаг, тэнцвэртэй харилцааг хөгжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар сахин бэхжүүлэх хийгээд Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байж даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах их үйл хэргийг манлайлсан манай улсын тэргүүн дипломатч байлаа.
Таны эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан онцгой гавьяа зүтгэлийг тань монгол төр өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж, Таны шинжлэх ухаанд оруулсан жинтэй хувь нэмэр, бүтээл туурвилд тань Монгол Улсын Төрийн шагнал олгосон билээ.
Мөн Таны олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг улс орон, олон улсын байгууллагууд өндрөөр үнэлэн өөрсдийн эрхэм дээд шагнал, хүндэт цол хэргэмийг хүртээсэн нь таныг олон улсад нэр хүндтэй эрхэм байсныг илтгэнэ.
Ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа зарлан тунхаглаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурийг тавихад оруулсан Таны манлайлал, гавьяа зүтгэл, түүхэн үйл хэргийг монгол төр, Монголын ард түмэн үеийн үед хүндэтгэн дурсах болно.
Эрхэм хүндэт анхны Ерөнхийлөгч, азай буурал ах Тантай учран танилцаж, уулзан ярилцаж байсан халуун дотно мөчүүд, инээмсэглэл тодруулсан элгэмсэг сайхан дүр төрх, илэн далангуй хөгжилтэй яриа, гэгээн сайхан дурсамжууд одоо ч миний зүрх сэтгэлд тодхон санагдаж байна.
Мөнх хөх тэнгэр шигээ тэнүүн, цэлгэр тал нутаг шигээ уужуу, сүрлэг өндөр хайрхад шигээ өмөг түшигтэй эрхэм Таны эгэл даруу, элэгсэг дотно, нөхөрсөг дөлгөөн зан чанар, эвийг эрхэмлэж, нөхөрлөлийг хүндэтгэдэг хүнлэг сайхан харилцаа манай ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдэх болно.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүмүүн Та мөнх хөх тэнгэртээ амгалан залрах болтугай.
Мөнх хөх тэнгэр та биднийг ивээх болтугай” гэлээ.
Хуваалцах:
УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганаар 52 хууль баталж, хаалаа
16 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Х.Нямбаатар: Орлогын түвшнээр ялгамжтай хүмүүсийг нэг дор амьдруулъя
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ж.Энхбаяр: Гурилын импортын татварыг тэглэснээс болж 3-4 үйлдвэр хаагдсан
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хятад улс эцэст нь нүүрсний хэрэглээгээ зогсоож магадгүй
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шадар сайд С.Амарсайхан элчин сайд Ричард Л.Буангантай уулзаж эмгэнэл илэрхийллээ
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ч.Номин: Аялал жуулчлалын салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрсэн
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Биг" барилгын материалын төвд гарсан галыг бүрэн унтраажээ
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье"
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
207 дугаар байрыг буулгах ажлын тендерийг нээжээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Гадаадын төр, засгийн тэргүүдээс эмгэнэлийн захидал ирүүлэв
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ХӨНДӨХ СЭДЭВ: Гурван жилийн турш иргэдээ бүгдийг нь сэгсрэх санаатай ”реформ” уу
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хоёр хоногт нэг эмэгтэй "умайн хүзүүний хорт хавдар"-аар нас барж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч автомашин суужээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлана
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт үдээс хойш цас орно
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол Улс “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас 30.4 сая ам.долларын төлбөрөө авч чадахгүй байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ингэний сүүний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцууллаа
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Амарсайхан: Үүндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье"
12 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.