dobu.mndobu

Ч.Номин: Аялал жуулчлалын салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрсэн

Ч.Номин: Аялал жуулчлалын салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрсэн

Монгол Улс Давосын эдийн засгийн 55-р чуулганд амжилттай оролцож байна. Уг чуулганд оролцсон Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин зарим асуудлаар мэдээлэл өглөө.

May be an image of 6 people, television, newsroom and text

Тодруулбал, Анх удаа “Mongolia house” ажиллуулж, Монгол Улсын аялал жуулчлал, соёлын өв, Засгийн газрын 14 мега төсөл, хөрөнгө оруулалтын таатай орчин, боломжийн талаар мэдээлэл өгсөн юм.  “Mongolia house” -т “Ногоон эрчим хүч ба хөрөнгө оруулалтыг татах нь”, “Уул уурхайн шилжилт: Монголын уул уурхайн салбарын ирээдүй”, “Хөрөнгө оруулалт: Уул уурхайн зах зээл рүү; Уул уурхайгаас гадна шинэ хөрөнгө оруулалтын эрин” зэрэг хэлэлцүүлгүүд зохион байгууллаа.


Энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин,  "Go Mongolia" үндэсний брэндийг бизнес, хөрөнгө оруулалтыг татах шинэ түвшинд гаргасан тухай онцоллоо.

 

2024 онд "Go Mongolia" брэндийн дор хэрэгжүүлсэн нэгдсэн стратегийн үр дүнд Монгол Улс 810 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Хуваалцах:

|
Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлана

Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлана

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт үдээс хойш цас орно

ЦАГ АГААР: Улаанбаатарт үдээс хойш цас орно

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.