0
Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг хилээр гарах зорилготой явж байхад нь цагдаагийн алба хаагчид саатуулжээ.
Тухайн иргэн нь Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлд эрэн сурвалжлагдаж байжээ. Иргэн Э нь арилжааны таван банкны дансыг ашиглан фейсбүүкт иргэдийн байршуулсан бусдаас хандив хүссэн зар мэдээллүүдийг хуулбарлан авч дансны дугаарыг өөрчилж улмаар хуурамч хаягаар хандалт ихтэй группүүд рүү түгээж, иргэдийг хуурч мэхлэн залилдаг байжээ. Урьдчилсан байдлаар түүний ашигласан таван дансанд үзлэг хийхэд иргэдээс 1050 удаагийн гүйлгээгээр 250 орчим сая төгрөгийг залилсан байж болзошгүй үйлдэл тогтоогдоод байна.
Дээрх үйлдлээс гадна цагдаагийн байгууллагад эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан цахим орчинд зар мэдээлэл байршуулж 2500 гаруй иргэний эд хөрөнгийг залилсан байж болзошгүй үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт нэгтгэн шалгаж байгаа аж.
Иймд цахим орчинд байршуулсан хандив хүссэн зар мэдээллийг нягталж шалгасны дараа бусдад эд хөрөнгөө шилжүүлэхийг цагдаагийн газраас анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.