dobu.mndobu

Ж.Энхбаяр: Гурилын импортын татварыг тэглэснээс болж 3-4 үйлдвэр хаагдсан

Ж.Энхбаяр: Гурилын импортын татварыг тэглэснээс болж 3-4 үйлдвэр хаагдсан

Гурил болон улаанбуудайн импортын татварыг тэглэсэн өмнөх парламентын хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2025.01.24/ УИХ-д өргөн барилаа. 

Тэрбээр "2023, 2024 оны өвөлжилт, хаваржилт Монголын хөдөө аж ахуй, үүн дотор мал аж ахуйн салбарт томоохон гарз хохирол учруулсан. Тодруулбал, 1 тэрбум орчим төгрөгийн гарз хохирол учирсан. Энэ хохирлын нөлөөллийг бууруулахаар УИХ шийдвэр гаргаж гурилын болон улаанбуудайн малын тэжээлийг татваргүйгээр оруулж өсөөд байсан үнийн хөөргөдөл, дутаагдаад байсан малын тэжээлийг зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэхүү арга хэмжээ амжилттай хэрэгжсэн.

65 мянга гаруй гурил ОХУ-аас татваргүй орж ирсэн мөн энэ хэмжээний малын тэжээл татваргүй орж ирсэн. Тухайн үеийн нөхцөл байдлыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэсэн хэдий ч нөгөө талаар гаднаас импортын улаанбуудай, малын тэжээл орж ирсэнтэй холбоотойгоор дотоодын үйлдвэрлэлд доргилт үүслээ.  

Өнгөрсөн 2024 оны тариалалт 50 гаруй мянган га талбай ургац тэр хэмжээнд багасаж байгаа юм. Үүнийг дагаад дотоодын гурилын үйлдвэрлэл эрс багасаж өнөөдөр гурилын 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Дахин 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоохоо мэдэгдээд байна. Ажиллаж байгаа үйлдвэрүүд хүчин чадлынхаа 20 орчим хувь дээр ажиллаж эхэлж байна. 

Нөгөө талаас хаврын тариалалт тулж байгаа энэ цаг үед улаанбуудай тариалах боломжгүй болох эрсдэл үүсэж байгаа тул нэгэнт тус хууль өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн учир энэ хуулийг хүчингүй болгож импортоор авч байгаа улаанбуудайн гурил, малын тэжээл дээр өмнөх татварыг сэргээх нь зүйтэй гэсэн шийдэл Засгийн газар гаргаж УИХ-д өргөн барьж байгаа юм. 

Ковидын сургамжийг бид мартаж болохгүй. Тус цар тахлын үед Монгол Улсын хил, гааль бүрэн хаагдсан. Гаднаас авч байсан импорт бүрэн зогссон. Засгийн газар шуурхай бүх нийтийн вакцинжуулалт гэх арга хэмжээг авч амжаагүй бол нэг сарын хугацаа алдсан бол бид улсаараа картын бараанд шилжихээс өөр аргагүй байдалд орж байсан. Хүнсний аюулгүй байдлын хангалт маш дорой байгаа нь тодорхой байсан. Эндээс асуудал Аюулгүй байдлын зөвлөл дээр танилцуулагдаж улмаар Ерөнхийлөгч санаачилж "Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд дотооддоо зайлшгүй тарьж, ургуулж, үйлдвэрлэх 19 нэр төрлийн багц барааг зарласан. Үүнийг үндэсний хувьсгал гээд 3 дахь жилдээ тус хөдөлгөөн өрнөж байна. Дотоодын үйлдвэрлэлүүд сэргэж байна. 200  гаруй нэр төрлийн бараа шинээр бий боллоо. Импортоор орж ирсэн импортын хэрэглээ 1 их наядаар багасаж орж ирж байгаа. 

Үйлдвэрлэгчид урам зориг сайтай байгаа. Газар тариалан , ХАА-н салбар эрчимжилт идэвхтэй байгаа. Тэгэхээр энэ эрчийг сулруулж болохгүй. Бидний дотроо  хийж чадаж байгаа энэ цөөхөн төрлийн хүнсний барааны нэг нь улаанбуудайн үйлдвэрлэл байдаг. Эх орондоо тарьж, ургуулаад, эцсийн бүтээгдэхүүн хийгээд бүх ард түмнээрээ хэрэглэдэг. Монгол Улсын аюулгүй байдлын стратегийн гэж нэрлэгддэг. Цөөн барааны нэг нь улаанбуудай дагасан үйлдвэрлэл байдаг. Тэгэхээр энийг хамгаалах нь ХХААЯ, Монгол төрийн бодлого байх ёстой. 

Бид гурван зүйлийг тэнцвэртэй авч явах ёстой.

Нэгдүгээрт, Газар тариалангийн салбарын тариаланчид тогтвортой үйлдвэрлэл явуулах нь чухал.

Хоёрдугаарт, Гурилаар эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрлэгчдийн технологийн асуудалд нарийн байдаг. 

Гуравдугаарт, Хэрэглэгчдийн асуудал онцгой чухал. Хэрэглэгчид чанартай, хямд бүтээгдэхүүнээр хангагдаж байх ёстой. 

Энэ гурвын тэнцлийг л тэнцвэртэй барьж явах нь гол бодлого байх ёстой. 

Сүүлийн таван жилийн хугацаанд үнийн тооцоолол хийж үзлээ. Гурилын үнэд өсөлт, уналт гарсангүй тогтвортой байгаа. 

Гурил ард түмний хэрэглээний үндсэн бүтээгдэхүүн хэвээр байна. Дундаж амьдралтай нэг өрх сард дунджаар 25 мянган төгрөгийн гурил хэрэглэдэг. Нөгөө талаар энэ нь үнэтэй бүтээгдэхүүн биш. 

1.2 их наядын хүрээнд гурилын үйлдвэрүүд технологийн шинэчлэлээ хийцгээсэн. Улаанбуудай тариалдаг тариаланчдад нэлээд шинэчлэл хийгдсэн. Тариалалт сайн хийгдээд гурил сайн үйлдвэрлэгдээд ирэхээр тэжээл дагавар бүтээгдэхүүн болж гарч ирдэг. 

Тэжээлийн үйлдвэр нэмэгдэхээр гахай, тахиа, өндөг, эрчимжсэн сүүний аж ахуйнууд тэжээлийн хангалттай болж эхэлнэ. Эрчимжсэн аж ахуй хөгжиж байгаа нь энэ бодлоготой хамааралтай" гэв.  

Хуваалцах:

|
Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлана

Өнөөдөр 00.00 цаг хүртэл орон даяар гашуудал зарлана

5 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт үдээс хойш цас орно

ЦАГ АГААР: Улаанбаатарт үдээс хойш цас орно

5 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.