0
Монголчууд бид тус багаддаггүй хэмээн ярьдаг. Тэр ч утгаараа цахим орчинд хандив тусламж гуйсан хэн бүхэнд туслахыг эрмэлздэг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр “Хандив тусламжийн залилан мэхлэх гэмт хэрэг” арга хэлбэр нарийсаж, нэмэгдсээр байна.
Монголчууд өнгөрсөн хугацаанд нэгдэж, уран бүтээлчид хандивын тоглолт хийж, олон арван хүмүүст амьдрал бэлэглэж, гадаадын улс орнууд руу эмчилгээнд явуулсан. Гэвч хүний өвчин зовлонгийн хажуугаар худал мэдээлэл нийтэлж, хандив цуглуулах нэрийдлээр залилан хийдэг тохиолдол, гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Сүүлийн үед фэйсбүүкийн зарын группуудээр Б.Аялгуу охины зургаар хандив гуйсан постууд хөврөх болжээ. Тодруулбал, “Б.Аялгуу охин төрөлхийн зүрхний гол судасны буруу байрлалтай, зүрх том гэх оноштойгоор Монголд эмчлэх боломжгүй тул...” гэх утга бүхий зураг, бичвэрийг ашиглаж хандив нэрээр луйвар хийж байна.
Тус хандивын аян 2022 оны аравдугаар сард өрнөсөн бөгөөд охины эмчилгээний зардал бүрэн цуглаж, хагалгаа амжилттай талаарх мэдээлэл тухайн үед гарч байсан юм. Охины ээж Л.Сувдмаа өөрийн нэр дээрх дансаар /5057106551/ хандив цуглуулж байсан юм.
Харин амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн луйварчид цахим орчны цаанаас дээрх хандивын мэдээллийг дахин түгээж, луйвар хийсээр байна.
Тухайлбал,
-Батсүх Балжинням /Хас банк 5002705885/
-Дэлгэрдалай Эрдэнэбат /Хаан банк 5310278275/
-Алдармөнх Алтангэрэл /Худалдаа хөгжлийн банк 414008090/
-Бат-Эрдэнэ Пүрэвсүрэн /Хаан банк 5311194123/
-Бат-Эрдэнэ Пүрэвсүрэн /Хаан банк 530913740/
-Бат-Эрдэнэ Пүрэвсүрэн /Хаан банк 5311181158/ зэрэг дансны дугаарын дансыг байршуулж, мөнгө шилжүүлэн авч залилан мэхлэх үйлдэл хийж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн жишээг хүргэе.
-20 настай Л гэх эмэгтэй 150 удаагийн үйлдлээр хандив тусламжийн залилан хийж цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Тухайн эмэгтэй нь “Зүрхний тосгуур хоорондын цооролтой дүүгээ Солонгост эмчлүүлэх гэж байна” гэсэн постыг гурван өөр нэртэй хуурамч хаягуудаас цахим орчинд байршуулж, 150 удаагийн үйлдлээр таван сая төгрөг залилсан хэрэг гарсан.
-Мөн иргэн А “Миний хүү бурхан болчихлоо, сайхан сэтгэлт ард түмэн минь оршуулгын зардалд туслаач” гэсэн худал мэдээллийг цахимд оруулж, нэг сарын турш 229 хохирогчоос 115 сая төгрөг залилжээ.
-Иргэн Э нь урьд өмнө ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдийн зургийг ашиглан “Миний хүү 80 хувийн түлэгдэлттэй, Турк улс руу яаралтай хагалгаанд явах шаардлагатай байгаа тул сайхан сэтгэлт ард түмнээсээ тусламж хүсэж байна” гэх утгатай зар байрлуулж, 600 удаагийн үйлдлээр 10 гаруй сая төгрөг залилсан хэрэг гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Хандив тусламжийн иймэрхүү залиланд иргэд өртөж байгаагаа хянаж шалгадаггүй бөгөөд мөнгөө залилуулсан ч гомдол гаргах нь төдийлөн элбэг биш. Хандив гуйж байгаа өвчтэй гэх хүнийх нь зураг мэдээлэл хуурамч, данс нь хэнийх вэ гэдгийг хэн ч шалгахгүй, сайхан сэтгэлээр гар сунгаж хамгийн багадаа л 300-500 хүн 5-50 мянган төгрөг шилжүүлдэг.
Хуурамч хандивын аяныг шууд шалгах боломжтой хоёр арга бий.
-Хандив тусламжийн залилангийн хэрэг үйлдэгч нар гадны сайт дээр тавигдаж байсан монгол хүүхэдтэй аль болох төстэй харагдахаар хүүхдүүдийн эмнэлэгт байгаа зургуудыг ашигласан байдаг.
-Дансны мэдээллийг шалгах хэрэгтэй. Цахим орчинд давлагаалж байгаа хандивын зураг, мэдээллийг ашиглахдаа мөнгө шилжүүлж авах дансыг нь сайтар шалгах хэрэгтэй. Жишээ нь, өрх толгойлсон эмэгтэй хүүхдэдээ хандив гуйж байхад Аав Э... гээд данс тавиад 280 сая төгрөгийг 588 хүнээс шилжүүлэн авсан хэрэг гарсан байна.
Сайхан сэтгэлийн үзүүрт залилагч байхыг үгүйсгэхгүй тул та хэн нэгэнд буян үйлдэж хандив шилжүүлэхдээ мэдээллээ сайн нягталж байхыг анхааруулж байна.
Хуваалцах:
МӨНГӨ МЭДДЭГ сайд С.Батдөлийг амралтын газар амрааж байна гэв
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монголбанк өнгөрсөн сард 281 кг үнэт металл худалдан авчээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлж буцаан олголтоо авна
23 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Бог малын мялзан өвчний тархвар зүйн системийн төв азийн орнуудын бүсийн уулзалт болж байна
13 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Найдалаа: Би П.Наранбаяр сайдыг цохиогүй, санамсаргүй хөмсөг нь гэмтчихсэн
36 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Дэлгэрсайханы ашиг сонирхол нүүрсний экспортод тушаа болж байна, Ерөнхий сайд аа
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Бие даалтын 7 хоног”-ийг үр дүнтэй хэрэгжсэн гэж үзжээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ сард ажиллах боомтуудын цагийн хуваарь
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дөрөвдүгээр сарын сүүлээр салхи шуурга, хур тунадас ихтэй байна
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар хэлэлцэж байна
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт 13 градус дулаан, багавтар үүлтэй
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.