dobu.mndobu

Прокурорын байгууллагаас 432 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-04

Прокурорын байгууллагаас 432 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллага 2025 оны аравдугаар сарын 27-31-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53,439 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,464 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 792 шинээр нээж, 432 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн талаар холбогдох байгууллагаас танилцуулав.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 180, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 111, Өмчлөх эрхийн эсрэг 82, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Эдийн засгийн гэмт хэрэг 9, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 8, Авлигын гэмт хэрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Эрүүл мэндийн эсрэг 3, Хүүхдийн эсрэг 2, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тус бүр нэг байгаа аж.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал, Иргэн Т.Т нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан “өвс”, “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн нэг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.