0
Огноо2025-01-27
Орос улс Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш дампуурлын анхны томоохон давалгаанд өртөх гэж байгаа бөгөөд нүүрсний салбар гол салбар болоод байна. Салбарын нөхцөл байдал маш хүнд байгаа тул засгийн газар Внешэконом банканд дампуурсан компаниудыг туслах үүргийг өгсөн. Тус банк өмнө нь 2008 онд өрийн хямралд өртсөн пүүсүүдийг аврах үүрэг гүйцэтгэж байсан.
• Оросын нүүрсний салбар маш хүнд байдалд байгаа тул засгийн газар уг салбараа хэрхэн дэмжих, бөөнөөр дампуурсан тохиолдолд юу хийх төлөвлөгөөг боловсруулж байгаа гэж Коммерсант мэдээлэв. Эдийн засаг, Эрчим хүч, Тээврийн яамд, Холбооны татварын албаны хамтаар уул уурхайн хүндэрсэн үйл ажиллагааг дэмжих үүрэг хүлээсэн бөгөөд зарагдахааргүй, үр ашиггүй хөрөнгийг удирдах туршлагатай Внешэконом банкийг хүлээгдэж буй давалгаанд бэлтгэх гол банкаар томилов.
• "Коммерсант"-ын мэдээлснээр салбарын эх сурвалжууд үүнийг аль эрт оройтсон гэсэн байна. Татварын алба аль хэдийн дампуурлаа зарласан анхны нэхэмжлэлийг (Кузбасс дахь Инская уурхайн эсрэг) гаргасан бөгөөд борлуулалтгүйн улмаас уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон жишээ ч бий. Өнгөрсөн онд нүүрсний компаниуд их хэмжээний алдагдал хүлээсэн (оны эхний 10 сард нийлээд 850 сая доллар). Энэ жил томоохон нэгдэл (холдинг)-ийн бүрэлдэхүүнд багтаагүй уул уурхайн компаниуд татварын дарамт, нийгмийн үүргээ дааж чадахгүйд хүрнэ гэж нүүрсний томоохон компанийн эх сурвалж сонинд мэдээлжээ.
• ОХУ-ын уул уурхайн салбар нь гадаад, дотоод эрэлт буурсны сацуу хориг арга хэмжээний улмаас үүссэн томоохон цохилтод нэрвэгдлээ. Нүүрсний компаниуд харилцагч талынхаа давхар хоригт өртөх эрсдэлийг нөхөх зорилгоор хөнгөлөлттэй үнээр борлуулах шаардлагатай болсон. Мөн хориг арга хэмжээ нь Оросын нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлсөн тул төмөр замын сүлжээ хэт ачаалан, төмөр зам ашиглах тариф өссөнөөс болж ихээр хохирч байна. Алс Дорнодын терминалуудад нэг тонн нь ойролцоогоор 60-90 ам. доллар болтлоо үнэ буурч, үүний хажуугаар зардал нэмэгдсэн. Салбарын хөрөнгө оруулалт, өсөлтийн ирээдүй харагдахгүй байна.
• Үүний үр дүнд эрчим хүчний нүүрсний ашиг (netback) нэг жилийн хугацаанд өөрийн өртгөөс доогуур буюу 35 ам.доллар/тонн байна. Баруун хойд хэсгийн зарим нутагт нэг тонн тутмын алдагдал нь 45 долларт хүрч болзошгүй гэж Коммерсант мэдээлэв. Ихэнх аж ахуйн нэгжүүд олборлолтоо бууруулж чадахгүй байгаа бөгөөд зөвхөн өндөр үнэтэй коксжих нүүрс олборлож байгаа, эсвэл үр дүнтэй логистиктой компаниуд л хэвийн ажиллах боломжтой байна.
• Внешэконом банк дампууралд оролцож байгаад уул уурхайн салбарынхны хувьд ихээхэн талархалтай хандаж байна. Тус банз нь нүүрсний салбарын олон зээлтэй тул хүндрэлтэй аж ахуйн нэгжүүдийг татан буулгахаас илүү төлбөрийн чадварыг сэргээх чиглэлээрхурдан ажиллах сонирхолтой байдаг.
Дэлхий яагаад анхаарах ёстой гэж?
ОХУ-ын экспортод тулгуурласан нүүрсний салбар дахь хүндрэлийн жишээгээр хориг арга хэмжээ нь хэрхэн эдийн засаг дахь зардал, доголдлыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн бүх салбарыг сүйрүүлэх боломжтойг харуулж байна. Хэдийгээр Оросын эдийн засгийн бусад салбарууд сүйрлийн ирмэг дээр ирж магадгүй таамаглал байгаа ч, одоогоор аль ч салбар хараахан ийм гүнзгий хямралтай тулгараагүй байна.
Хуваалцах:
Өнгөрсөн онд 0-1 насны нийт 702 хүүхэд энджээ
16 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
20 гаруй иргэний өмнөөс хуурамчаар өргөдөл бичиж 0.07 га газрыг нь эзэмшиж байжээ
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээ
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Волейболын үндэсний дээд лигт Хасу мегастарс баг аваргаллаа
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Автомашинаараа гэрэлтүүлгийн шон мөргөж гэмтжээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Аян Ерэн есөн жилийн газар” буюу монгол сэтгэлгээний онцлог
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ихэнх газар агаар "хэвийн" байна
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хошёорюү С.Бямбасүрэн Ёкозүнагийн зөвлөлийн шийдвэрийг хүлээх үлдлээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа АН-д гишүүнээр элсжээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хориг арга хэмжээний улмаас Оросын нүүрсний салбар уналтад орж байна
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ж.Чинбүрэн: 461-р ангид хоригдож байгаа П.Батчулуун эмчийн бие муудсан тул эмнэлэгт хүргүүлсэн
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
УЕПГ: "Патрол" маркийн автомашины жолоочид буруу байхгүй
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ахмад настан хөдөлмөр эрхлэхэд үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлнэ
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сурагчид “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанаас алт, мөнгө , хүрэл медаль хүртлээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Аж үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцаж байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Санамсаргүй алдааны төлөө хорих ялаар шийтгүүлдэг байдлаас салах ёстой"
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.