dobu.mndobu

20 гаруй иргэний өмнөөс хуурамчаар өргөдөл бичиж 0.07 га газрыг нь эзэмшиж байжээ

20 гаруй иргэний өмнөөс хуурамчаар өргөдөл бичиж 0.07 га газрыг нь эзэмшиж байжээ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал И-монголиа сайтаас бүх төрлийн үйлчилгээ, лавлагаа мэдээллийг харах боломжтой болсон. Иргэн өөрийн нэр дээрх өмч хөрөнгийн мэдээллийг өргөдөл өгсөн эхний хувилбартай нь хамт хардаг болсныг мэдэхгүй хүн ховор. Энэ удаад 20 гаруй иргэний өмнөөс газар эзэмших хүсэлтийг хуурамчаар бичиж, улмаар зөвшөөрөл гарсан газрыг бүхэлд нь хашаалан эзэмшиж байсан талаарх мэдээллийг хүргэж байна.


Иргэн С манай редакцад хандаж өөрийн асуудлыг уламжилсан юм.

Тэрбээр 2024 оны зургаадугаар сард и-монголиа системд байгаа өөрийн мэдээллийг судалж байжээ. Ингэхдээ өөрийн нэр дээр газар байгааг олж мэдэж, улмаар БЗД-ийн Газар зохион байгуулалтын албанд биеэр очиж шалгуулсан байна.

Биечлэн очиж тодруулахад тус дүүргийн Газрын албаны мэргэжилтэн, “2021 онд та өөрийн биеэр өргөдөл бичиж өгсөн байна. Улмаар таны өргөдлийг БЗД-ийн Засаг даргын А\1154 тоот захирамжаар 2023 оны 12 сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна” гэх хариултыг өгчээ.

Баталгаажсан эрхэд хамаарах бүх материал нь и-монголиа системд ил тод байгаа тул иргэн С өөрийн нэр дээрх газрыг баталгаажуулан гэрчилгээг нь хэвлэн авч тухайн газарт баталгаат кадастрын тэмдэглэгээ хийлгэж хашаа барихаар болжээ. Ийнхүү олгогдсон байршлын газарт очтол газрын зураг дээр тэмдэглэгдсэн газрыг бүхэлд нь том төмөр хашаагаар хашсан байж. Дотроо нэг ч хашаа, байшингүй том газар байсан тул иргэн С дахин дүүргийн газрын албанд хандсан байна.


Ингээд түүний өмнөөс хэн өргөдөл бичиж өгсөн болохыг тэрбээр сурагласаар энэхүү том хашаанд шинээр газар эзэмших болсон бүх хүн 2020 онд "Хүчит зам" гэх авто зам барилгын компанид ажиллаж байсан нь ил болсон байна. Иргэн С 2020 оны 5-6 дугаар сарын хооронд тус компанид ажиллаж байгаад гарсан аж. Харин энэхүү нэрсийн жагсаалтад байх 30 орчим иргэн нь бүгд тухайн үед ажиллаж байсныг таньж байгаа аж. 


Хорь гаруй иргэний 0.07 га газрыг хуурамч өргөдөл ашиглан эзэмших эрхийг батлуулж өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр хашаалсан байсан гэсэн үг. Энэ талаар иргэн С жагсаалтад байсан иргэн Н, Э нараас асуухад “огт мэдэхгүй, өргөдөл бичиж өгөөгүй. Юун газартай болчхов” хэмээн хариулжээ.
Тухайн иргэн өөрийн төрд байгаа мэдээллийг нягталж хараагүй байсан бол өөрийн нэр дээрх газрыг огт мэдэхгүйгээр алдах байжээ. Хуулиар эзэмших эрх олгогдсоноос хүчингүй болох хүртэл хашаалаагүй бол хүчингүй болдог. Эдгээр иргэд одоогоор өөрийн газраа мэдэлгүй хоёр жилийг өнгөрөөсөн байгаа юм.


Бид энэ талаар талуудын байр суурийг сурвалжлан дахин мэдээлэх болно.

Хуваалцах:

|
Тэгш төрийн дээл ба түүний төрөл зүйл, бэлгэдэл

Тэгш төрийн дээл ба түүний төрөл зүйл, бэлгэдэл

3 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.