0
Огноо2025-01-28
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр /2025.01.27/ хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцээрийн төслийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан юм.
Тэрбээр, "тус хэлэлцээрийн зорилго нь хоёр талд урт хугацаанд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших юм байна. Ингэснээр Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэхийн зэрэгцээ дараах ач холбогдолтой гэж үзэж байна" гэлээ.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ гэж тооцжээ.
Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын 2014 онд баталсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” хэрэгжих нөхцөл бүрдэж, Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа, Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа эрчимжих, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ. Түүнчлэн эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн болон стратегийн томоохон ач холбогдолтой гэж үзэж буй аж.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Зсагийн газарт хүргүүлэхээр тогтлоо
Хуваалцах:
Засгийн газар Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүллээ
31 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Уяачдын холбоо Х.Баасанжаргал гишүүнийг уучлал гуйхыг шаарджээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦЕГ: Замын цагдааг мөргөсөн жолооч 2.96 хувийн СОГТОЛТТОЙ байсан
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хошорюү С.Бямбасүрэн албан ёсоор ЁКОЗҮНА боллоо
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Улсын дээд шүүхийн бүх шүүгчийг огцрохыг шаардах тухай хэвлэлийн хурал болно
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тэгш төрийн дээл ба түүний төрөл зүйл, бэлгэдэл
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
13.5 тэрбум төгрөгөөр Чингис хааны алтадсан хүрэл баримлыг бүтээнэ
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Толгойт, 5 буудал орчмоор агаарын бохирдол "улаан түвшин"-д хүрчээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Д.Энхтүвшин: Татвараас эхнэрийг маань шалгана гэнэ, цаад санаа нь намайг л дуугүй болгох байх
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Наадам, цагаан сарын амралтын талаар танилцуулна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хөндөх сэдэв: Гэр хорооллын гудамж ЗОМБИГООР дүүрчээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТЕНДЕР: Үндэсний статистикийн хороо ₮2 тэрбумаар МАШИН, КОМПЬЮТЕР, ТАВИЛГА авна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 градус, өдөртөө ялимгүй цас орно
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
МХХ: Өвөл, хаврын морин уралдаан зохион байгуулахгүй байх тогтоолыг хэвээр үлээнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Улаанбаатарын мөнгөн үдэш" цэнгүүнийг 367.5 сая төгрөгөөр зохион байгуулжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Гурилын импортын татварыг тэглэсэн нь ААН-үүдэд хүнд цохилт болж байна"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.