dobu.mndobu

ТЕНДЕР: Үндэсний статистикийн хороо ₮2 тэрбумаар МАШИН, КОМПЬЮТЕР, ТАВИЛГА авна

ТЕНДЕР: Үндэсний статистикийн хороо ₮2 тэрбумаар МАШИН, КОМПЬЮТЕР, ТАВИЛГА авна

Үндэсний статистикийн хороо автомашин, компьютер, тавилга зэргийг худалдан авахаар 2 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. 

Тодруулбал, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс харахад өнгөрөгч нэгдүгээр сарын 27-нд "Үндэсний статистикийн хороо, орон нутгийн статистикийн байгууллагуудын тоног төхөөрөмж" худалдах авах тендер зарласан байгаа юм. Үүний нийт төсөвт өртөг нь 2 тэрбум төгрөг бөгөөд улсын төсвөөс санхүүжүүлнэ.

2 тэрбум төгрөгөөр авах бараа материалыг задалбал,

-442 сая төгрөгөөр статистикийн мэдээлэл цуглуулалтад орон нутагт ашиглах туулах чадвар бүхий автомашин авах,

-1 тэрбум 480 сая 500 мянган төгрөгөөр компьютер, техник хэрэгсэл авах,

-77 сая 500 мянган төгрөгөөр тавилга, эд хогшил авахаар байна.

Тендерийн материалыг хоёрдугаар сарын 25-ныг хүртэл хүлээн авах аж.

Сануулахад, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нь эхнэрийн хамт нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон билээ. Энэ асуудал сураг чимээгүй алга болсон талаар бид хөндөн бичиж байв. 

Нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.