0
Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Энэ дагуу өнөөдрийн (2025.01.29) хуралдаан эхэлжээ.
Хуралдаанаар,
-Нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны талаар,
-“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян өрнүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар,
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай,
-“Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 35 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан наадам, сар шинийн баярын амралтын талаар танилцуулга хийх аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.