1
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн гэргийг татварын албанаас шалгахаар болжээ.
Энэ талаар тэрбээр "Өчигдөр орой гэртээ ирсэн чинь эхнэр ийм бичиг үзүүлж байна. Хэн нэгэн даргад учруулж болзошгүй эрсдэлд суурилж татварын албанаас манай эхнэрийг өөрийг нь болон хамааралтай компаниудад нь татварын шалгалт оруулж байгаа юм байна.
Мөрөөрөө цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд тэмцэж яваа бүсгүйг яах вэ дээ. Хулгай хийсэн биш шалгаад ч гэм гарахгүй. Цаад санаа нь намайг л дуугүй болгох байх. Ард түмний эрх ашгийг хамгаалсны төлөө УИХ-ын гишүүдийг хүртэл янз бүрээр дарамталж байгаа нь төрийн эрхийг бүлэг дээрэмчид эзэлсэн мэт. Би өргөсөн тангараг, Үндсэн хуулийг сахиж нийтийн эрх ашгийн төлөө хэлэх үгээ хэний ч дарамт шахалт, сөрөг суртал ухаалгаас үл айн илэрхийлнэ" хэмээн цахим хуудастаа бичжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.