0
Манай улсад 2022 онд нийт 4553 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Харин 2023 онд 17408 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4776 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Тэгвэл гэрлэлтээ цуцлуулсан хосын тоо 2022 онтой харьцуулахад 223-аар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Тодруулбал, 2022 онд нэг хүртэлх жил хамт амьдарсан 64 хос, 1-3 хүртэлх жил хамт амьдарсан 413 хос, 4-6 жил хамт амьдарсан 370 хос, 7-9 жил хамт амьдарсан 562 хос, 10 ба түүнээс жил хамт амьдарсан 3144 хос тус тус гэрлэлтээ цуцлуулжээ.
Харин 2023 онд нэг хүртэлх жил хамт амьдарсан 96 хос, 1-3 хүртэлх жил хамт амьдарсан 545 хос, 4-6 жил хамт амьдарсан 440 хос, 7-9 жил хамт амьдарсан 534 хос, 10 ба түүнээс жил хамт амьдарсан 3161 хос гэрлэлтээ цуцлуулсан аж.
Үүнээс харахад олон жил хамт амьдарсан хосууд салсан тохиолдол их байна.
Манай улсад сүүлийн 50 жил гэрлэлтээ батлуулж байгаа иргэдийн тоо нэгэн хэвийн байсан бол эсрэгээрээ гэрлэлтээ цуцлуулж байгаа гэр бүл өсжээ. Тухайлбал, 2022 оноос эхлэн гэр бүл цуцлалтын тоо огцом өсөж, өнөөдрийн байдлаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна.
Гэр бүл салалт нь ганцхан манай улсад гэлтгүй дэлхий дахинаа өндөр үзүүлэлттэй байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд гэрлэлтийн түвшин хоёр дахин буурч, гэр бүл салалтын түвшин хоёр дахин нэмэгдсэн байна. Энэхүү асуудалтай холбогдуулан олон улсын байгууллагаас гэр бүл цуцлалтын найман гол шалтгааныг гаргажээ.
Үүнд:
Гэр бүл салалттай холбоотойгоор хүүхдэд сөрөг нөлөөлөл их байдаг. Тухайлбал салж буй гэр бүлийн хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан сөрөг үйл явц ажиглагддаг байна.
Энэ нь бага дунд, ахлах ангийн хүүхдүүд дээр илүү хүндээр тусдаг. Хүүхэд ээж аавынхаа аль нэгийг сонгох болдог, эсвэл дунд нь хаягддаг, мөн гэр бүл салалтын шалтгааныг өөртөөгөө холбон ойлгож гутралд ордог гэх мэт асуудлууд бий.
Гэрлэлтийг манай улсад захиргааны болон шүүхийн журмаар цуцалдаг.
Гэр бүл салалтыг хэрхэн багасгах вэ?
Хүүхдэд багаас нь гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг ойлгуулах нь чухал. Тухайлбал дунд сургуулийн хүүхдүүдэд гэр бүл төлөвлөлт тал дээр системчилсэн байдлаар мэдлэг олгох шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.