dobu.mndobu

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын нөхөр Шүүгч Э.Энэбиш эхнэрээ өмөөрч Л.Оюун-Эрдэнийг “Өөрөөсөө эхэлж авлигатайгаа тэмц” гэв

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын нөхөр Шүүгч Э.Энэбиш эхнэрээ өмөөрч Л.Оюун-Эрдэнийг “Өөрөөсөө эхэлж авлигатайгаа тэмц” гэв

МАН-ын нэрсийн жагсаалтын 18 дугаарт эрэмбэлэгдэн бичигдэж, УИХ-ын гишүүн болсон ховорхон хувь тавилангийн эзнийг Хүрэлбаатарын Баасанжаргал гэдэг. Намдаа олон жил зүтгэж, ялалт байгуулахад нь хувь нэмрээ оруулж ирсэн Г.Ганбаярын өмнө нэрээ бичүүлж чадсанаар тэр парламентын босгыг давж чадсан юм. Угтаа хийсэн ажил, намдаа гүйцэтгэсэн үүргээр нь эрэмбэлсэн бол тэр хэзээ ч УИХ-ын гишүүн болж чадахгүй байсан. Гэсэн ч аз, ёндоо гэгч түүнд ингэж л ивээл хишгээ хайрласан.

Монгол Улсын Их Хурлын гишүүн болоод иргэдэд төдийлөн танигдаж амжаагүй байсан тэрбээр хаврын морин уралдааныг тас эсэргүүцэж нийгмийн анхааралд орж ирлээ. Ингэж л монголчууд МАН-ын жагсаалтаар Х.Баасанжаргал гэдэг гишүүнтэй болсноо зах зухаас нь харж байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хуульч нэгэн юм байна. Парламентад бөөнөөрөө шигсэн болсон болоогүй баахан хуульчдын нэг болж парламентад орж ирсэн байх аж. Сүүлийн хэд хоног тэрбээр морин уралдааныг эсэргүүцэн Засгийн газрын гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн. Түүний нөхрийг Эрдэнэчимэгийн Энэбиш гэдэг. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилладаг. Шүүгч Э.Энэбиш эхнэр рүү нь ирж буй дайралтын эсрэг тэр тусмаа МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг өөрийн цахим хуудсаараа байр сууриа илэрхийлж байгаа юм. Энэ сэдвийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын хэргүүд шүүхийн шатанд замхарч байгаа талаар хэдэнтээ байр сууриа илэрхийлсэн. Тиймээс нэг талаас шүүгч нараа өмгөөлж, нөгөө талаас эхнэрээ хамгаалж байр сууриа илэрхийлж байгаа юм.

Ямартай ч эрхэм шүүгч Э.Энэбиш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гаргасан шийдвэр болон шүүгч нарын талаар илэрхийлсэн байр суурийн өмнөөс “Авлига, албан тушаал, аливаа ашиг сонирхлын эсрэг тэмцэнэ гэсэн уриатай Ерөнхий сайд (Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн) маань өөрөө эрлийз адуутай, мөнгөтэй хэсэг (уламжлалаа хадгалж ирсэн монгол адуутай, жинхэнэ монгол уяачид энд хамаагүй) бүлгийн ашиг сонирхлын (лобби) өмнө өвдөг сөхөрлөө. Ард нь юу байна, авлигын асуудал л байгаа юм. Энийг мэдсэн ч мэдээгүй юм шиг хэдэн жил явах вэ. Ерөнхий сайддаа хандаж хэлэхэд бусдаас "авлига, ашиг сонирхолгүй" байхыг шаардаж байхын оронд өөрөөсөө эхэлж наад авлига, ашиг сонирхолтойгоо тэмц. Хэзээ нэгэн цагт энэ асуудлыг задлаж, хүний эрхэм чанарыг дээдэлдэг болохыг Монголчууд ярина, шийднэ гэдэгт огт эргэлзэхгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байх аж. “Өөрөөсөө эхэлж наад авлига, ашиг сонирхолтойгоо тэмц” хэмээн хэлсэн нь эрхгүй анхаарал татаж байгаа юм.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбишийн жилийн орлого нь 128595.30 төгрөг бол УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын жилийн орлого нь 47314.66 төгрөг болохыг тэдний ХАМХОМ-оос харж болно.

Тэд 337 сая төгрөгийн нэг орон сууц, нэг авто зогсоолтой юм байна. 174 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг машин,Toyota, Prius- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 машинуудтай.

Тэд хоёр адуу, 16 үхрээ 14.1 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Хоёр адуу зах зээлийн ханш нь таван сая орчим, 16 үхэр багадаа 1.5 сая төгрөгөөр бодоход 24 сая орчим төгрөг болно. Гэтэл тэд ингэж үнэлсэн нь анхаарал татна.

45 сая төгрөгийн Эзэмших-700м2-1, Өмчлөх-1999м2-1, Өмчлөх-2000м2-1 газруудтай. Хадгаламжиндаа тэд 35.9 сая төгрөгтэй, 67 сая төгрөгийн авлагатай бол 98.6 сая төгрөгийн зээлтэй юм байна. Тэд Легал вэй ХХК ХХК, АПУ ХК, СҮҮ ХК, Мандал даатгал ХК, Лэнд мн ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, Хаан банк ХК, Тесла ХК, Эрдэнэс монгол ХК-иудын хувьцааг эзэмшдэг.

 

Хуваалцах:

|
Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

1 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 градус, ялимгүй цас орно

ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 градус, ялимгүй цас орно

1 минутийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.