0
Огноо2025-01-30
Тод манлай уяач Ц.Дуламсүрэн өнөөдөр (2025.01.30) хаврын морин уралдааны талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр,
"Хаврын морин уралдаан бол бидний өв соёл биш шүү. Монголд хаврын уралдаан хийхгүй байлаа гээд Өвөр монголд өв соёл оо алдчих гээд байгаа юм ерөөсөө биш. Тэр гаднын улсууд юугаар яаж уралдах нь тэдний эрх. Манайх үндэсний баяр наадмаараа нас насныхаа морьдыг тохирсон зайд нь уралдуулдаг уламжлалтай. Эртнээс тогтсон зүйл буюу эв санааны нэгдлийн наадам болдог. Гэтэл гуравдугаар сард газар гэсдэг юм уу. Морь нь хөрсөө ч мэдэрч чадахгүй ийм хүйтэнд галзуурах шахам допинг тарьсан эрлийз морьдыг хүүхдээр унуулдаг байдал нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа юм. 50-60 км цагийн хурдтай морийг та нар ч унаж чадахгүй.
Гурван сая төгрөг төлөөд 300 саяын бай шагналын төлөө уралдах гэж улайрч байна. Баасанжаргал гишүүн өөрийн биеэр энэ асуудлыг судлаад, Өлзийтөд айлд очоод хүүхдүүдтэй уулзаж тэмдэглээд гаргасан асуудал. Зөв зүйл ярьсан эмэгтэй хүнийг, эх хүнийг элдвээр хэлж доромжилдог хүн уяач мөн юм уу. Жудагтай эр хүн мөн юм уу.
Монгол морио уяж уралддаг, уламжлалаа хүндэтгэн малаа маллаж яваа хөдөөгийн уяачдын нэрийг барьж жагсаал цуглаан хийж улс төрд нөлөөлж байгаа нь зүй зохистой зүйл биш. Эрлийз морь уралдуулах сонирхолтой хүмүүс тэжээлийн морины баасаар Сүхбаатарын талбайг дүүргэж, найрлаад явснаас гурав хоногийн дараа Засгийн газар хууль зөрчин, хаврын морин уралдаан хийх эрхийг орон нутагт өгчихлөө. Дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах гэрээ хэлцэлд манай улс нэгдсэн хэр нь түүнийг нь аймгийн засаг дарга нь шийдэж, зөрчиж болдог юм уу. Ашгийн төлөө юм уу өв соёлын уралдаан юм уу гэдгийг хянах хэрэгтэй" гэлээ.
Хуваалцах:
Улаанбаатар метро төслийн ТЭЗҮ-нд тусгах олон нийтийн санал авч байна
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ханборгоцойн шүүс шимэгч хорхойн эсрэг үйлчилгээтэй ч харшил үүсгэх эрсдэлтэй
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Орон нутгийн иргэд хүндэтгэх шалтгаанаар хотод 48 цагаас дээш машинтай зорчвол хураамж төлөхгүй
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
₮28 тэрбумын зуухны тендерт шалгарсан компаниас нийслэл татгалзжээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ц.Дуламсүрэн: Галзуурах шахам допинг тарьсан эрлийз морьдыг хүүхдээр унуулах гээд улайраад байх юм
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Менингококкоор өвдсөн хүүхдийн биеийн байдал маш хүнд байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Энхбаяр: Монгол төрд хэн ажиллах, ажиллахгүйг КИНО НАЙРУУЛАГЧИД мэддэг болоод удаж байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХЭҮК: Засгийн газар хүүхдийн эрхийг дээдлэх зарчмаасаа ухарлаа
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна
41 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ
3 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Хэрэглэгчийн төлбөр өндөр гарсан" гэх гомдлын дагуу ажиллав
21 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Архангай аймаг тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан ЗОХИОХГҮЙ байх захирамж гаргалаа
28 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Унаач хүүхдүүд юу ярив: Морь унахгүй, гэртээ ажил хийх юм сан
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хөндөх сэдэв: Олон жил хамт амьдарсан хосууд хамгийн их салж байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 градус, ялимгүй цас орно
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Засгийн газар Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Уяачдын холбоо Х.Баасанжаргал гишүүнийг уучлал гуйхыг шаарджээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.