0
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас "Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил" нэртэй 28 тэрбум 296 сая төгрөгийн тендер зарлаж, түүнд нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын хамаарал бүхий "Экоресурс" компани шалгарсан талаар бид хөндөж байсан билээ. /ЭНД дарж уншина уу/
Тэгвэл уг компаниас татгалзсан талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэллээ.
Тэрбээр "Нийслэлийн зүгээс зуух худалдан авах тендер зарлаж, компаниуд оролцсон. Оролцсон компаниуд зарим үзүүлэлтээр бидний тавьж байгаа шаардлагыг сэтгэлд хүрэхүйц хангаагүй. Тиймээс шалгарсан компаниас бид татгалзсан байгаа" гэлээ.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ:
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.