dobu.mndobu

ТАНИЛЦ: “Адуучин” Засаг дарга нар

ТАНИЛЦ: “Адуучин” Засаг дарга нар

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2019 онд баталсан 59-р тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар өвөл, хаврын хурдан морины уралдааны зохион байгуулах эсэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ шууд шийдвэрлэдэг болсон. Уг шийдвэрийн дараа Хүний эрхийн үндэсний комисс, зарим алдарт уяачдаас эхлэн Засгийн газрын шийдвэрийг буруу хэмээн үзэж байгаагаа хэлсэн. Мөн Архангай, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн Засаг дарга нар ч хаврын уралдаан зохиохгүй гэдгээ илэрхийлсэн.

Гэтэл 21 аймгийн засаг дарга нарын талаас илүү нь нэлээд тооны адуу, хурдан удмын адуутай уяач нар байж таарав.

 

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал 75 адуутай

 

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр 65 адуутай

 

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нийт 55 адуутайгаас 3 нь хурдан удмынх

 

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат 25 адуутай

 

Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь 24 адуутай

 

Архангай аймгийн Засаг дарга Б. Цэрэннадмид 11 адуутай

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж 10 адуутай

 

Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат 8 адуутай

 

 Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир хурдан удмын 3 адуутай

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ 2 адуутай

 

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хурдан удмын 2 адуутай

Хуваалцах:

|
Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

2 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

5 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.