dobu.mndobu

Хүйтний эрч нэмж чангарна

Хүйтний эрч нэмж чангарна

Ирэх сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 9-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар 5-нд нутгийн хойд хэсгээр, 6,7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 1-нд Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6,7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн зүүн хагаст, 9-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн өмнөд хэсгээр, 08,09-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9....-14 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15....-20 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:  Хоёрдугаар сарын 1-нд ялимгүй цас, 5-6-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.    

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5,6-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27...-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 5-наас хүйтний эрч нэмж чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -34...-39 градус, бусад хэсгээр шөнөдөө -29....-34 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна.

Хуваалцах:

|
Хүйтний эрч нэмж чангарна

Хүйтний эрч нэмж чангарна

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Менингококкоор өвдсөн хүүхэд энджээ

Менингококкоор өвдсөн хүүхэд энджээ

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна

Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: “Адуучин” Засаг дарга нар

ТАНИЛЦ: “Адуучин” Засаг дарга нар

5 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.