0
Огноо2025-02-03
Уран бүтээлч Б.Цолмонбаярын “Аян - Ерэн есөн жилийн газар” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэн баримал, уран зураг, эскиз хар зураг гэсэн үндсэн 3 төрлөөс бүрдсэн 50 гаран бүтээлээс бүрджээ. “Аян - Ерэн есөн жилийн газар” гэж нэрлэсэн нь аман зохиолд гардаг баатруудын өдөр хоногийг туулж ирэх газрын баримжаа аж.
Өдрийн газрыг цагаар, сарын газрыг өдрөөр, жилийн газрыг сараар товчлон… хэмээн үлгэрт өгүүлдэг. Үүнтэй адилаар түүний уран бүтээлийн замнал ч мөн уламжлалт монгол ахуй, зан заншил дундуур их аян хийж ирээд орчин цагийн хэлбэр дүрс, өнгө гэрэлд сүлэлдэн байна гэсэн утгатай.
Уг үзэсгэлэн монгол сэтгэлгээний онцлог, үлгэр домог болоод ахуй соёл, археологийн олдвор тэдгээрийн судалгаанд суурилан, орчин цагийн хүмүүсийн ойлгох хэлээр буюу өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлстэй хослуулан дүрсэлснээрээ онцлог. Б.Цолмонбаярын хувьд 15 гаруй жил уран бүтээлээ туурвиж буй. Тэрбээр уламжлалт монгол зургийн аргаар орчин үеийн хэв шинжийг агуулсан дүрслэлийг бий болгож, цаашлаад аман зохиолын дүрийг хөгжүүлэн, өвлүүлэн үлдээх зорилготой нэгэн.
Үзэсгэлэнгийн танхимын эхний хэсэгт дан зураасан зургаас бүрдсэн хэсэг байв. Өдөрт нэг зураг зурах байдлаар 30 өдрийн турш бүтээсэн аж. Эдгээр зургаас ер бусын этгээд шинж ажиглагдана. Үлгэрт гардаг атгаалжин хар мангасын толгойг “дарь эх” мэт үзэсгэлэнтэй бүсгүй таслан барьж зогсох ба хөлдөө “пүүз” өмссөн харагдана. Энэ мэт өнө эртнээс уламжлагдан ирсэн аман зохиолын дүр, дүрслэл гарах хэдий ч орчин үеийн хувцас хэрэглэлтэй байх нь түгээмэл.
Үлгэр домгоос судалж өөрийн уран сэтгэмжээр бүтээсэн дүрүүддээ поп артын тод, хурц өнгөөр зохиомжилж, нарийн зураасаар тодруулсан нь уламжлалт дорнын зургийн арга барилыг хослуулан хийсэн нь өнөө цагийн уран бүтээлчид өрнө дорнын нийлбэрээр өөрийн урлагийн хэлээ бүрдүүлж буйг илэрхийлж байна.
Мөн Б.Цолмонбаяр өөрийн хүрээллийн хэсэг хүмүүстэй хамтран аман зохиолын дүрүүдийг хөгжүүлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлж, судалгааны ажлаа ч хийж буй гэнэ. Ингэснээр хүүхдийн зурагт номоос эхлээд тоглоомын дүр, анимейшн, хүүхэлдэйн кино, бүрэн хэмжээний кинонд ч “өвөрмөц монгол” дүрийг бүтээх боломжтой юм. Одоогоор “Жангар” туулийг комикс болгон хөгжүүлж, дүрслэлийг нь шинэчлэн бүтээх ажил өрнөж буй.
Энэ мэт үнэхээр л үлгэрийн дүр юм шиг харагдах ч орчин цагийн хувцас хэрэглэлтэй хэлэн арван дүр үзэсгэлэнгийн танхимд дэлгэгджээ. Зорин ирэх хүмүүсийн гайхширал үүднээс эхлээд л төрнө. Баллаж сохлох нь бүү хэл баллуурдаж арилгасан гэхээр зүйл ч харагдахгүй нарийн нямбай зургууд байлаа. Үүгээрээ өөрийн сурч, судалж, эрэл хайгуул хийж, хөгжүүлж яваа уран бүтээлийн их “аян”-аа зорилгодоо баттай хүрнэ гэдгийг батлан харуулах мэт.
Үзэсгэлэн хоёрдугаар сарын 9-ний өдөр хүртэл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэнэ. Монгол сэтгэлгээний онцлогтой дүр, дүрслэлүүд видео тоглоом, кино болон анимейшн зэрэгт ийм төрлийн сэтгэлгээний бүтээлүүдээ оруулж болохыг энэхүү үзэсгэлэнгээс харж болно оо. Энэ нь монгол өв соёл, дүрслэх урлаг дэлхийн зах зээлд толгой цохих их аяны эхлэл байж болох юм.
Хуваалцах:
МЭДЭГДЭЛ: Д.Энхтүвшингийн үйл ажиллагаа, үг, үйлдэл нь М-Си-Эс Группт огт хамааралгүй
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Менингококкоор өвдсөн хүүхэд энджээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Булган аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын нөхцөл хэвийн байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад анх удаа айлчилна
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчино
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Хоёрдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сард 148 иргэн 967 сая төгрөгөө залилуулжээ
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
МЭДЭГДЭЛ: Допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн талаар ташаа мэдээлсэнд харамсаж байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Менингококкоор өвчилсөн хүмүүс амьдралынхаа туршид нян тээгч болох магадлал өндөр байдаг"
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ч.Лодойсамбуу: Огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Ах нь шагнана шүү" гэж гуйхад нь морь унасан хүү амиа алджээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ө.Шижир: Д.Энхтүвшин гишүүний шийдвэр гаргалцдаг байшинд хүссэн шийдвэр нь гарахгүй байгаа юм уу даа
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн байна
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: “Адуучин” Засаг дарга нар
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбаатар метро төслийн ТЭЗҮ-нд тусгах олон нийтийн санал авч байна
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ханборгоцойн шүүс шимэгч хорхойн эсрэг үйлчилгээтэй ч харшил үүсгэх эрсдэлтэй
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Орон нутгийн иргэд хүндэтгэх шалтгаанаар хотод 48 цагаас дээш машинтай зорчвол хураамж төлөхгүй
15 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
МЭДЭГДЭЛ: Д.Энхтүвшингийн үйл ажиллагаа, үг, үйлдэл нь М-Си-Эс Группт огт хамааралгүй
12 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.