dobu.mndobu

МЭДЭГДЭЛ: Д.Энхтүвшингийн үйл ажиллагаа, үг, үйлдэл нь М-Си-Эс Группт огт хамааралгүй

МЭДЭГДЭЛ: Д.Энхтүвшингийн үйл ажиллагаа, үг, үйлдэл нь М-Си-Эс Группт огт хамааралгүй

М-Си-Эс Групп өнөөдөр /2025.01.31/ мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд "Ойрын өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүсийн зүгээс “М-Си-Эс Групп нь Засгийн газрын үйл ажиллагаа, Гашуунсухайтын төмөр замын хил холболтын төслийг улстөрчдөөр дамжуулан эсэргүүцэж байна” гэх илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг түгээж буйд харамсаж байна.

М-Си-Эс Групп нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй экспортын орлогыг нэмэгдүүлэх, нүүрс экспортлогч бүх аж ахуйн нэгжийн нүүрс тээврийн зардлыг бууруулахад өндөр ач холбогдол бүхий Гашуунсухайтын төмөр замын хил холболтын төслийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжих болно.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн үйл ажиллагаа, хэлж буй үг, үйлдэл нь М-Си-Эс Группт огт хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.