dobu.mndobu

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Өнөөдрөөс /2025.02.01/ Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Өмнөх зохицуулалт “30 минутад багтаж дамжих суух” ч шаардлагагүй болно гэсэн үг. 

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 128 чиглэлд ажлын өдөр 1200, амралтын өдөр 903 автобус үйлчилгээнд явж байна. Харин автобусны цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бол 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах буюу U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн Хас, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой. 

Киоск төхөөрөмжөөс авч болох үйлчилгээ:
•   3600 төгрөгөөр Ubcard худалдан авах, картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах,
•   UBcard карт авахгүйгээр нэг удаагийн QR кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой

UBcard аппликейшний давуу тал, боломжууд: 
•    QR кодоор төлбөр төлөх,
•    Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах,
•    Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх,
•    Ubcard картыг заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх,
•    Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах,
•    Тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах,
•    Замчлуулах,
•    Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх,
•    Нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой. 

Хуваалцах:

|
Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

3 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

4 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Хүйтний эрч нэмж чангарна

Хүйтний эрч нэмж чангарна

7 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Менингококкоор өвдсөн хүүхэд энджээ

Менингококкоор өвдсөн хүүхэд энджээ

8 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна

Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.