dobu.mndobu

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа эхэллээ

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нээлт өнөөдөр боллоо. Тус үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч 50 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулан оролцож байгаа юм.

 

Энэ үеэр нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотоор хязгаарлагдахгүй 21 аймгийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж байдгаараа онцлогтой. Ингэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жил тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, энэ хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан. Мөн  энэ жил уг үзэсгэлэн худалдааг хотын А бүсэд буюу “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт зохион байгуулж байгаагаараа онцлогтой” гэв.

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийслэлийн Соёл, урлагийн газар болон нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулан оролцдог уламжлалтай. Энэ жилийн хувьд нийслэлийн харьяа соёл, урлагийн 11 байгууллагын 220 гаруй уран бүтээлч болон ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид өдөр бүр уран бүтээлээ толилуулах юм” гэлээ.

Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийслэлийн зүгээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм.

Хуваалцах:

|
Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

Өнөөдрөөс автобусанд 1000 төгрөгөөр зорчино

7 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

Нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна

9 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг нээлээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

Шувуу, зөгийн бүлийн тоо толгой өсжээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Хүйтний эрч нэмж чангарна

Хүйтний эрч нэмж чангарна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Менингококкоор өвдсөн хүүхэд энджээ

Менингококкоор өвдсөн хүүхэд энджээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна

Агаар ихэнх газарт "бага бохирдолтой" байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.