0
Иргэд автомашинаа зарахдаа хуучин дугаараа хадгалах боломжтой гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдсэн. Улсын дугаарыг хадгалахад хоногийн 5500 төгрөгийн төлбөр төлөх аж.
Журамд зааснаар эхний удаад 90 хоног дугаараа хадгалах боломжтой. Энэ хугацааг дахин 90 хоногоор сунгуулснаар нийтдээ 180 хоног улсын дугаарыг хадгалж болно.
Гэвч хэр удаан хугацаанд дугаар хадгална, тэр хэрээр хэтэвчнээс гарах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Тухайлбал, арав хоног дугаар хадгалахад 55 мянган төгрөг төлөх шаардлагатай бол 30 хоног хадгалахад 165 мянган төгрөг, 90 хоног хадгалахад 495 мянган төгрөг, 180 хоног хадгалахад 990 мянган төгрөг төлөх болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.