dobu.mndobu

Өчигдөр 4 баавгайг агнаж, 2 баавгайг үргээж явуулжээ

Өчигдөр 4 баавгайг агнаж, 2 баавгайг үргээж явуулжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд аравдугаар сарын 18-ны 08:00 цагаас 19-ний 08:00 цаг хүртэлх хугацаанд хүрэн баавгайн тухай 16 дуудлага бүртгэсэн байна.

Үүнийг ангилбал:

  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт-2,
  • Увс аймаг-1,
  • Хөвсгөл аймаг-10,
  • Хэнтий аймаг-2,
  • Завхан аймаг-1

Улсын хэмжээнд айл өрхүүдийн ойролцоо ирсэн 4 баавгайг агнасан бол 2 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулжээ. 6 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Харин нийслэл болон орон нутагт бүртгэсэн 4 дуудлага батлагдаагүй байна. Энэ нь хүмүүс худал мэдээлэл өгсөн гэсэн үг аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.