dobu.mndobu

Хавар хүүхдээр хурдан морь унуулахгүй байхад гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хавар хүүхдээр хурдан морь унуулахгүй байхад гарын үсэг цуглуулж эхэлжээ

Засгийн газрын хуралдаанаар хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулах, 12-оос дээш насны хүүхдээр унуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлсэн билээ. 

Уг шийдвэр нь олны шүүмжлэлийг дагуулсаар буй. Тэгвэл “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монголын залуучуудын эвсэл нэгдэн уг шийдвэрийг цуцлах цахим өргөдөл гаргажээ.

Тодруулбал, "Хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлахыг шаардсан өргөдөл"-ийг УИХ-ын нийтийн өргөдлийн хэсэгт байршуулсан байна. 

Одоогийн байдлаар уг өргөдлийг 932 иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Хэрэв 100 мянган гарын үсэг хүрвэл уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжтой болох юм. 

Өргөдөлд гарын үсэг зурахыг хүсвэл та ЭНД дарж, холбоос руу нэвтрэх боломжтой. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.