dobu.mndobu

Теннесчин Э.Аялгуу дөрвөн улсаас зургаан цом эх орондоо авчирлаа

Теннесчин Э.Аялгуу дөрвөн улсаас зургаан цом эх орондоо авчирлаа

Дэлхийн ширээний теннисийн холбооноос зохион байгуулсан оноо цуглуулах олон улсын нээлттэй цуврал тэмцээнүүд  аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 9-ний хооронд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд  нийслэлийн 50-р сургуулийн 6д ангийн сурагч, "Zhoenix" клубын тамирчин Э.Аялгуу амжилттай оролцоод ирлээ.

Тодруулбал, Э.Аялгуу

-Косово улсад 11 насанд I байр, дээд буюу 13 насанд III байр
-Словак улсад 11 насанд II байр, 13 насанд III байр
-Унгар улсад 11 насанд III байр
-Итали улсад 11 насанд II байр эзэлж дөрвөн улсад зохиогдсон тэмцээнүүдээс зургаан цом эх орондоо авчирлаа. 

Э.Аялгуу энэ оны долдугаар сарын 27-30-ны хооронд болсон "WTT YOUTH CONTENDER ALMATY 2024" Дэлхийн Ширээний Теннисний Холбооны Өсвөрийн нээлттэй тэмцээний дэд байрт шалгарч, цом хүртсэн билээ. Үүний дараа аравдугаар сард  Косово улсын Пириштина хотод зохион байгуулагдсан WTT-н тэмцээнээс Дэлхийн аваргын цом өргөсөн. Ийнхүү Монгол Улсаас анхны ширээний теннисийн ганцаарчилсан төрлийн аварга төрөн гарсан билээ.

Хуваалцах:

|
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

5 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

7 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.