0
Огноо2025-02-04
Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ хийж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцлаа. “Хүрээ” амаржих газар эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлөө олшруулан долоон кабинеттай болж, эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж эхлээд байна.
2021 оны зургаадугаар сарын 1-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус амаржих газарт ажиллахдаа шинэ барилгын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, 2022 оны аравдугаар сарын 07-нд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр шав тавьж байсан. Ингэснээр 66 жилийн дараа хуучнаар “Хоёрдугаар төрөх” эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газар шинэ байртай болж, орчин үеийн тоног төхөөрөмжэй, Япон технологи бүхий хагалгааны таван вакум өрөө, гэр бүлээрээ хамт байж төрөх өрөөнүүдтэй болж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдээд байна.
Засгийн газар эрүүл мэндийн салбар тэр дундаа эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийсний үр дүнд эх нярайн эндэгдэл буурч байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав. Өнөөдрийн байдлаар манай улсын эхийн эндэгдлийн түвшин 1990 онтой харьцуулахад 8.8 дахин, нялхсын эндэгдэл 5.2 дахин буурсан үзүүлэлттэй байна.
“Хүрээ” амаржих газарт Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар ажиллалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүрээ” амаржих газарт ажиллахдаа тус эмнэлэгт шаардлагатай байгаа өндөр технологи бүхий зарим тоног төхөөрөмжийн санхүүжилт болон хуучин барилгыг хүчитгэн засах хөрөнгийг улс, нийслэлийн төсвөөс яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө.
Засгийн газраас 2021-2024 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмж, өмнөх 10 жилийнхтэй дүйцэхүйц буюу нийт 954 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, “Өргөө”, “Хүрээ” амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын их засвар, шинэ эмнэлгүүдэд нийт 292 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг Засгийн газраас 2024 онд эхлүүлсэн. Хоёр жилийн дотор 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 давхар, 120 ортой, 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий барилга шинэ төв барина. Нийтдээ 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Цар тахлын дараа Засгийн газар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд орон даяар эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоог зохион байгуулж, 2024 оны байдлаар 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 44 хувийг эзэлж байна. Урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээг цаашид “Эрт илрүүлэг 2.0” болгон шинэчилж, орчин үеийн техник технологийн дэвшил, хиймэл оюун нэвтрүүлэн үргэлжлүүлнэ.
Хуваалцах:
“Бэлчээрийн маллагаанд чанартай мах үйлдвэрлэх нь” туршилтын төслийн үр дүн өндөр гарлаа
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Хүрээ" амаржих газрын хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Албан тушаалтнуудын ХАСХОМ бүртгүүлэх явц 61 хувьтай байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нийт нутгийн 30 гаруй хувьд зудын эрсдэл "нэн их" байна
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦЕГ: Хүний биед халдсан 60 дуудлага бүртгэгдлээ
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
МИАТ-ын шатахууны тендерийг нууцын зэрэглэлд оруулна гэв үү
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Dobu хөтөч: "Хавдраас сэргийлье" нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ц.Оргил: 21 настай дүү нарт сөрсөн базаа хийсэн юм
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: Цагаан сарын хамгийн үнэтэй гарын бэлэг 1.8 САЯ ТӨГРӨГ
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хүүхдүүдэд хутга тулган, гар утсыг нь дээрэмджээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сум, хороонд ажиллах 833 нийгмийн ажилтныг бэлтгэх ажил эхэллээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Т.Бархүү: Эрдэнэт хүний амийг аврахад хувь нэмэр оруулж байгаадаа баярлаж, өөрөөрөө бахархдаг
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Говийн бүсийн 100 гаруй тэмээчин "Монгол тэмээ тогтвортой хөгжлийн боломж" сэдвээр чууллаа
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хавар хүүхдээр хурдан морь унуулахгүй байхад гарын үсэг цуглуулж эхэлжээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Угаарын хийн хордлогоор нас барсан ээжийг минь ӨВЧНИЙ УЛМААС нас барсан гэж бүртгэсэн"
11 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
МҮМУУХ: Наадамд сүүлийн хэдэн жил нэг ч монгол адуу айрагдаж, түрүүлээгүй
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ХӨСҮТ: Менингококкийн эсрэг вакцин захиалсан, гэхдээ нийтэд биш голомтод л тарина
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.