0
Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, 1927 оны Улсын баяр наадамд 10 даван түрүүлсэн, ард олонд "Мээтэн" хэмээн алдаршсан, Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 16-ны 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.
Уг барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөг гардана. Мөн азтай үзэгч тодруулна.
Барилдах бөхчүүдийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт https://www.devjee.mn/t/xhp45eiUrpTVnkjbIqk1 холбоосоор цахимаар бүртгэнэ. Үзэгчид https://www.ticket.mn/event/2362 -ээс тасалбараа захиалан авах боломжтой.
Уг барилдаанд барилдсан бөхчүүд, ажилласан жаяг дэгийн багийн гишүүдээс хагас саятан хоёр, хүндэт зочдоос хагас саятан гурав, тасалбар худалдан авсан үзэгчдээс хагас саятан дөрөв, нийт есөн азтан тодруулна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.