0

ОХУ-ын Эрхүү хотоос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу шууд нислэгийг энэ оны 12-р сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөжээ.
2026 оны 12 дугаар сарын 15-наас S7 Airlines агаарын тээврийн компани Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ. Нислэгийг долоо хоногт хоёр удаа буюу мягмар, баасан гарагт үйлдэнэ.
Нислэгийн үргэлжлэх хугацаа 1 цаг 15 минут байна. Эрхүүгээс 00:05 цагаас хөөрөх бол Улаанбаатараас буцах нислэг 02:00 цагт хөөрөх хуваарьтай аж.
Нэг талын тийзийн үнэ 9,500 рублиэс эхэлж байгаа ба тийзийг тус компанийн албан ёсны цахим хуудсаар захиалах боломжтой.
Одоогийн S7 Airlines компани нь 1957 онд Зөвлөлт Холбоот Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын " Толмачевогийн нэгдсэн эскадриль" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн . Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа болон 1990-ээд оны Оросын эдийн засгийн шинэчлэлийн үеэр 1992 онд уг эскадрильд суурилсан төрийн өмчит Сибирийн агаарын тээврийн компани байгуулагдаж, дараа нь 1994 онд хувьчлагдсан бөгөөд мөн онд Сибирьт IATA агаарын тээврийн компанийн код олгосон байдаг.
S7 Airlines агаарын тээврийн компани нь ОХУ-ын Новосибирск мужид төвтэй, Москвад оффистой агаарын тээврийн компани юм. 2008 оны байдлаар Оросын хамгийн томоохон дотоодын агаарын тээврийн компаниудын нэг бөгөөд гол бааз нь Домодедово олон улсын нисэх онгоцны буудал, Толмачево нисэх онгоцны буудлууд юм.
Хуваалцах:
СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД: Жолооны шалгалтаа 960 удаа өгсний эцэст тэнцэж чадсан эмээгийн түүх
2 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.