0
"Сноу филдс" ХХК нь 2004 онд Япон улсад үйлдвэрлэсэн Shimaseiki маркийн сүлжих машинтайгаар ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортод гарган үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
2018 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлээд үйл ажиллагаандаа мөрдөж байна. Ингэж хэрэгжүүлснээр байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулаж өөр өөр удирдлагын тогтолцооны бүтцийг нэгэн жигд болгон баримт бичгийг олон улсын энэхүү стандартын бүлгүүдэд нийцүүлэн хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцүүлж харилцагч, захиалагч нарт бүтээгдэхүүн, үйлчилгээг туушдаа нийлүүлэх чадвартайг илэрхийлэх, төлөвлөсөн үр дүнд хүрэх нөхцлийг бүрдүүлэх, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн хэмээн компанийн захирал Ц.Ган-Өлзий хэлж байсан юм.
2023 онд Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээ авсан. Текстилийн тогтвортой үйлдвэрлэл MNS 6926 : 2021 үндэсний стандарт нь Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” зэрэг томоохон баримт бичигтэй уялдуулан, тогтвортой хөгжлийн бодлогыг баримтлан байгальд хаягдах хог хаягдлыг бууруулах зорилгоор технологийн хаягдлыг эргэлтэд оруулах замаар үйлдвэрлэлийн явцад гарсан хог хаягдлуудыг дахин боловсруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан үйл ажиллагаагаа явуулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.