1
Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгөөс 2024 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 11.88 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 25.02 тэрбум төгрөгийн 78 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хүлээн авснаар 36.89 тэрбум төгрөгийн төлбөр барагдсан гэж үзсэн байна.
Гэтэл Капитал банк Нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт үл хөдлөх өгсөн нэр зүүж, төр нь авсан нэр зүүн жүжиглэж байгааг баримтаар үзүүлье.
Баримт-1
Капитал банкнаас хурааж авсан үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулж, түрээсэлж эхэлжээ.
Тухайлбал, Булган аймгийн Булган сумын 5-р баг, Төв эмийн сангийн хоёр давхар 618 м.кв барилгыг “Булган эм хангамж” ХХК түрээсэлжээ. Түрээсийн гэрээг 2022 оны гуравдугаар сарын 24-ны өдөр байгуулж, нэг сарын төлбөрийг 3,708,000 төгрөг байхаар тохиролцсон байна. Гэтэл 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж, нэг сарын төлбөрийг 1,380,000 төгрөг болгожээ.
Баримт-2
Дорнод аймгийн Хэрлэн сум 7-р баг, Гаалийн газрын баруун талд байрлах барилгыг “Монгол эм импекс концерн” ХХК дуудлага худалдаагаар худалдан авчээ. Ингэхдээ дуудлага худалдаа нээсэн үнээс 1,000,000 төгрөгөөр илүү үнээр худалдаж авсан байна. Гэвч дуудлага худалдаа хууль журмын дагуу болсон гэдэг нь баримтаар нотлогдоогүй байна.
Баримт-3
Өвөрхангай аймаг дахь үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг хоёр компаниас ирүүлжээ. Хамгийн өндөр үнэ санал болгосон “Монгол эм импекс концерн” ХХК дуудлага худалдаанд ялж 988.3 сая төгрөгөөр худалдаж авсан байна.
Баримт-4
Орхон аймгийн Баян-Өндөр сум 8 дугаар баг, Бүрэнбүст байрлах обьект, мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, Ховд аймгийн Жаргалант сум Магсаржав багт байрлах гурван обьектыг “Монгол эм импекс концерн” ХХК худалдан авах гэрээ байгуулжээ.
Дүгнэлт:
Булган аймгийн Булган суманд байрлах 618 м.кв барилгыг “Булган эм хангамж” ХХК 1.380.000 төгрөгөөр түрээсэлж байна. “Булган эм хангамж” ХХК-ийг судалвал хувьцаа эзэмшигч нь “Монгол эм импекс концерн” ХХК байна. “Монгол эм импекс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Батбаярын Болормаа, Бишрэлт групп. Хувьцаа эзэмшигч Батбаярын Болормаа нь УИХ-ын гишүүн асан, дампуурсан Капитал банкны босс Батбаярын Ундармаагийн төрсөн дүү.
Тэгэхээр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрт хураалгасан үл хөдлөх хөрөнгүүдээ буцаан худалдан авч эхэллээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Хуваалцах:
Таван аймгийн 63.2 мянган га газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулах санал иржээ
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Жавхлан: Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 1.9 сая тонн нүүрс нэмж экспортоллоо
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Н.Учрал: Иргэд, ААН-үүд "үйлчилгээ явууллаа” гэдгээ мэдэгдээд шууд үйл ажиллагаагаа эхэлдэг болно
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи ихтэй, хуурай байна
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сүхбаатар аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ану-Үжин: Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 93 тохиолдол лабораториор батлагдлаа
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөрсний нуралтын улмаас зам эвдэрч, нэг иргэн амиа алджээ
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн шилдэг адуучин шалгаруулах тэмцээн болно
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дарь-Эхийн замд долоон машин мөргөлджээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Долларын ханш 3500 төгрөгт хүрэв
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн талаар хэлэлцэж байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэнэ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СТАТИСТИК: Тэмбүүгийн өвчлөл хоёр сарын дотор 816 болж нэмэгджээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жүжгийг нээнэ
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.