0
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Тус хуульд стратегийн болон үүсмэл ордын 34 хувийг төр эзэмшинэ гэж заасан байдаг.
Тиймээс хувийн хэвшлийн эзэмшиж байгаа стратегийн ордын 34 хувийг төр авах юм. Хэрвээ хувийн хэвшил төртэй хэлцэл хийж 34 хувиа өгөхгүй бол Засгийн газар Бүрэн эрхт төлөөлөгч томилно гэж Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан.
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн /2025.02.05/ хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг стратегийн ордын 34 хувийг төрд авах хэлцэл хийх Засгийн газрын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчирах үүрэг хүлээв" хэмээжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.