0
Монголын хуульчдын холбоо өнөөдөр /2025.02.07/ мэдэгдэл гаргаж угаарын улмаас гэр бүлээ алдсан О.Одбаярт туслахаар болжээ. Тус мэдэгдэлд:
-"Иргэн О.Одбаярын гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье. Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос хуульч, өмгөөлөгчдийн баг гаргаж О.Одбаярт хууль зүйн туслалцаа үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлж, бусад холбоодтой хамтарч ажиллахаар боллоо" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.