0
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргах тухай албан бичиг боловсруулж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэхээр болсон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр /2025.02.07/ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу болон бусад гишүүд хамтран Ерөнхий сайдыг огцруулах санал гаргахаа мэдэгдэв.
Тэрбээр "Миний бие болон бусад гишүүдийн хамт дараах үндэслэлээр:
Тиймээс ардчилсан тогтолцоог хамгаалж, нийгмийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэн яаралтай огцруулах үндэслэлтэй гэж үзэж байна.
Гишүүд маань нам харгалзахгүйгээр Монголын ардчилал, Монголын хамгийн үнэт зүйлийн төлөө нэгдэнэ гэж итгэж байна, нэгдээсэй гэж уриалж байна. Ж.Баярмаа гишүүн нэгдэхээ илэрхийлсэн, ингээд хоёр УИХ-ын гишүүн боллоо” гэв.
Мөн тэрбээр "Ерөнхий сайд юу ч хийж болно гэж тооцож байгаа. Гэхдээ энэ боломжгүйг тэр залуу нэг бүтэн ном уншсан бол мэдэж байх ёстой. Жагсаж болохгүй, утсаар ярьж болохгүй, хүнтэй уулзаж болохгүй, тийм л нөхцөл бүрдчихсэн байна. Би сэтгүүлч байхдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дарамтад янз, янзаар өртөж байсан" хэмээв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.