dobu.mndobu

О.Хангай: Хүүхэд нь 1 нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одон авах боломжтой боллоо

О.Хангай: Хүүхэд нь 1 нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одон авах боломжтой боллоо

Улсын аварга О.Хангай "Алдарт эх"-ийн одонтой холбоотой асуудлаар нэг жилийн өмнө байр сууриа илэрхийлж байв. Түүний эхнэр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг нь эндсэн гэх шалтгаанаар "Алдарт эх"-ийн одон авч чадаагүй. Учир нь “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд төрүүлсэн хүүхдүүд нь амьд сэрүүн байх ёстой" гэж заажээ. Тиймээс О.Хангай аварга энэ асуудлаар нийгэмд шүгэл үлээж, олны дэмжлэгийг авч улмаар хуульд өөрчлөлт оруулж чаджээ. 

Тэрбээр энэ талаар цахим орчинд дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Улсын аварга О.Хангай "Одоогоос жилийн өмнө олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрийн цахим хуудсанд болон Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргаж саналаа илэрхийлж байсан.

Энэ хуульд нэмэлт өөрчлөлт орж, Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэсэн байна.

Тиймээс хүүхэд нь 1 нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа харьяа сум дүүрэг, хороондоо өгөх боломжтой боллоо.

Эцэг эх биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд орших үрсийгээ илүү тодоор санан дурсах өдөр ирэх нь ээ. Ээжүүдийнхээ өмнөөс баяртай байна. Мөн энэ сэдвийг олон нийтэд хүргэж өгсөн телевизүүд болон хэвлэл мэдээллийн ажилтнуудад баярлалаа" гэжээ. 

Хуваалцах:

|
Багш нарт хоолны мөнгө нэмэлтээр олгоно

Багш нарт хоолны мөнгө нэмэлтээр олгоно

4 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Э.Цэндбаатарын өрсөлдөгч Монголд иржээ

Э.Цэндбаатарын өрсөлдөгч Монголд иржээ

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Дөрвөн хүн гэртэйгээ шатаж нас баржээ

Дөрвөн хүн гэртэйгээ шатаж нас баржээ

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ц.Бямба-Отгон арслан ээлжит түрүүгээ хүртэв

Ц.Бямба-Отгон арслан ээлжит түрүүгээ хүртэв

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.