0
Тус мэдээлэлд шалгалт хийж “The Washington Post нийтлэлдээ дурдав” хэмээн оруулсан учир The Washigton Post сайтад орсон ижил төстэй агуулгатай мэдээллийг шүүлээ. “USAID, Mongolia, HIV”, “USAID, Cameroonians, HIV”, “Mongolia, Cameroonians, HIV” зэрэг түлхүүр үгээр байхад шалгасан мэдээллийн агуулгатай огт холбоогүй хэд хэдэн илэрц гарчээ (энд, энд бас энд).
Жамъян Долгорсүрэн гэх хаягт нийтэлсэн АНУ-ын хөгжлийн агентлаг болон Куба улсын хэргийн тухай мэдээллийг хайхад The Washington Post сайтад 2014 оны наймдугаар сарын 4-нд АНУ-ын хөгжлийн агентлаг эрүүл мэнд, иргэний хөтөлбөрөөр халхавчилж Латин Америкийн залуучуудыг Куба руу нууцаар илгээсэн тухай Asssociated Press агентлаг мэдээлснийг оруулжээ. Тодруулбал, 2009 оны аравдугаар сарын эхлэлд АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн дор хэрэгжиж байсан төсөл Венесуэл, Косто-Рика, Перу улсын залуусыг Куба руу илгээсэн ба тэд жуулчдын дүрээр нууцаар ажиллаж, улс төрийн идэвхтэн болох хүмүүсийг хайдаг байсан тухай мэдээлсэн байна.
Эх сурвалж: The Washington Post сайтын 2014.08.04-ны мэдээлэл
Куба руу илгээсэн Латин Америкийн залуустай холбоотойгоор Associated Press агентлагийн 2014 оны 08 дугаар сарын 05-нд нийтэлсэн мэдээлэлд “Эдгээр залуусын даалгавар нь ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх семинар зэрэг иргэний хөтөлбөр нэрийн дор Кубын залуучуудыг засгийн газрын эсрэг үйл ажиллагаанд элсүүлэх” гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press агентлагийн 2014.08.05-ны мэдээлэл
ДОХ-ын анхны тохиолдол ОХУ-д сурч байсан Монгол залуугаас илэрсэн
Монгол Улсад ХДХВ-ийн халдвар хамгийн анх 1992 онд бүртгэгдэж байсан ба ОХУ-д сурч байсан Монгол залуу найз залуугаасаа халдвар авсан гэж мэдээлж байжээ. Баримт нэн тэргүүнд үндэсний сүлжээний гишүүн GoGo.mn мэдээллийн сайтад 2013 оны гуравдугаар сарын 27-нд “Ч.Уртнасан: 1997 онд Камеруны иргэнээс ДОХ-ын халдвар авсан эмэгтэй амьд байгаа” гэх гарчигтай ярилцлага оруулсан. Тус ярилцлагад ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн профессор Ч.Уртнасан ХДХВ, ДОХ-ын тухай ярьсан байна. ХДХВ-ийн хоёр дахь тохиолдол 1997 онд оношлогдсон бөгөөд Камерун улсын иргэдээс халдвар авсан тухай дурдсан.
USAID буюу АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийг 1961 онд Ардчилсан намын ерөнхийлөгч Жон Кеннеди АНУ-ын засгийн газрын нэрийн өмнөөс хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулжээ. Түүнчлэн 10 мянган ажиллах хүчний гуравны хоёр нь гадаадад ажилладаг ба 130 орчим улсад тусламж үзүүлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг 90 хоног гацааж, татан буулгах тухай яригдаж байгаатай холбоотой олон мэдээлэл түгээд байна.
“Монголд ДОХ тараасан хоёр Камеруны иргэнийг USAID санхүүжүүлж зориуд Монгол руу илгээсэн” гэх мэдээллийг батлах нийтлэл The Washington Post сайтад байхгүй. Харин хамгийн ойролцоо байж болох агуулгатай мэдээлэлд Камеруны иргэд Монголд ирсэн тухай бус Латин Америк гаралтай залуусын Куба дэх ажиллагааны тухай Associated Press агентлагийн эрэн сурвалжлах нийтлэл байна.
Монгол Улсад ДОХ-ын халдвар тараасан Камеруны иргэдийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг санхүүжүүлсэн гэх мэдээлэл, баталгаа огт байхгүй.
Эх сурвалж: Монголын баримт шалгах төв
Хуваалцах:
“Монголд ДОХ-ыг зориуд тараасан” гэх мэдээлэл байхгүй
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Эрин эверест интернешнл” төрийн өмчит сургууль боллоо
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хууль зөрчиж томилогдсон Д.Пүрэв-Очирыг Булганы иргэд нэн яаралтай огцруулахыг шаардлаа
7 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өсвөрийн жүдочид Италийн тэмцээнээс таван медаль хүртлээ
3 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ш.Бямбасүрэн: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгаа нь үнэн
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Системийн шинэчлэлтэй холбоотойгоор ЭМДГ-аас МЭДЭГДЭЛ гаргажээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Багш нарт хоолны мөнгө нэмэлтээр олгоно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Э.Цэндбаатарын өрсөлдөгч Монголд иржээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дөрвөн хүн гэртэйгээ шатаж нас баржээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
О.Дашбалбар: Атга чулуу надад байсан бол аль нэгийг нь онох юм сан
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ерөнхий сайдыг огцруулахаас ТАТГАЛЗАХАА ИЛЭРХИЙЛСЭН гишүүд
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Капитал банкнаас хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдээр албан тушаалтнууд “тоглож” байна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ц.Бямба-Отгон арслан ээлжит түрүүгээ хүртэв
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Агаарын чанар Хайлаастад "улаан түвшинд" хүрлээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
О.Хангай: Хүүхэд нь 1 нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одон авах боломжтой боллоо
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Аялал жуулчлалын долоо хоног эхэлнэ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.