0
Огноо2024-11-15
Цахилгааны дулааны үнэ нэмэгдэнэ, Улаанбаатар хот удахгүй хөлдөнө гэх мэт мэдээ энд тэндгүй гарахын зэрэгцээ төсвийн үргүй зардлууд иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Нэг сарын хугацаанд урлаг уран сайхны арга хэмжээнд л гэхэд Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга 490 сая төгрөг зарцуулсан байх жишээний. Энэ бол багагүй тоо. Тэрбум тэрбумаар төсвийн мөнгө гарын салаагаар урссаар байна.
Хүмүүсийн тэр бүр анхаардаггүй жишээ авцгаая. “Та өөрөөсөө хэзээ музей үзсэн бэ гэж асуу даа”. Монголчууд бараг ихэнх л музей үздэггүй гэж хариулна. Гэтэл манай улсад нийт 400 музей байдаг. Эдгээр 400 музей 400 захиралтай 400 нягтлан, 400 бусад дарга, ажилтнуудтай. Тэр музей нэртэй барилгууд нь асар их хэмжээний дулаан, цахилгаан, ус бохир, холбоо, засвар үйлчилгээ гэх мэт их хэмжээний урсгал зардлууд урсаж байна.
Эдгээр 400 музей бидний нийтээрээ мэддэг Чингис хааны музей, Богд хааны музей, Чойжин ламын сүм музей, Байгалийн түүхийн музей, Монголын Дүрслэх урлагийн музей, Батлан хамгаалахын музей, Гандан музей, Аглаг бүтээлийн хийд музей гэх мэт гарын арван хуруунд багтах музейг гадаад, дотоодын жуулчин, иргэд үздэг соёлын үнэт өв гэж хүлээн зөвшөөрөгдсөн, зохих хэмжээний орлоготой музейнүүд бий. Гэтэл музей нэртэй хэн ч үздэггүй, ямар ч орлогогүй музейд нийт музейн 80 орчим хувь байгаа бөгөөд эдгээр нь эдийн засаг болон соёлын ач холбогдол багатай үлгэн салган оршиж төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө урссаар байгаа нь харамсалтай.
Иймээс музей ажилтнууд, урлаг музей судлаачдын хэлж байгаагаар монгол хүн ажил байдлын нөхцөл байдлаас хамааран амьдралдаа 1-2 удаа л музей үздэг байна. Мөн музейд үзмэрээ шинэчлэх тал дээр тааруу байдаг нь иргэд, хүүхэд залуучууд музей үзэх сэдэл огт төрүүлдэггүй гэж ярьсан байх юм.
Цаашдаа Цагдаагийн музей, Монголын театрын музей, Г.К.Жуковын гэр музей, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын гэх зэрэг музей нь үзэгчийн болон эдийн засгийн үүрэг роль бага, үйлчлүүлэгчгүй, иргэд залуучууд үнэндээ огт мэдэхгүй шахам байна. Гэтэл эдгээр эдийн засгийн болон бусад ач холбогдол багатай музейнүүд олон орон тоо, төсөв зарцуулж байгаа нь улсын төсөвт хүндрэл учруулж байгаа зүйлсийн нэг юм.
Иймд улсын болон нийслэлийн төсвийг хэмнэх үүднээс орлого үйлчилгээ бага, их хэмжээний дулаан цахилгаан хэрэглэдэг том талбай эзэлсэн олон орон тоотой зарим музейг хамаарал бүхий салбар байгууллагад нэгтгэх, шилжүүлэх зэргээр дахин зохион байгуулалтын арга хэмжээг авах зайлшгүй шаардлага бий.
Жишээлбэл, Г.К.Жуковын гэр музей хэсгийг Монгол цэргийн музейд нэгтгэх, Цэргийн музей Батлан хамгаалахын музейг нэгтгэх, СТӨ-нд зориулалтын бус байранд түр байрлаж буй Монголын театрын музей гэх хэн ч мэддэггүй, ордоггүй жижиг музейг Монголын Дуурь бүжгийн театр эсхүл Улсын Драммын театрын байранд нэгтгэн байршуулан, урлагийн тоглолт үзэж буй иргэд үзвэрийн завсарлагаанаар шилэн хоргонуудад байрлуулан хэн хэндээ ашигтай, эмх цэгцтэй удирдлага менежмент болон төсөв орон тооны хувьд хэмнэлт хийх боломж хаа сайгүй байх юм. Мөн Их тэнгэрт цөөхөн дарга суух биш тус аманд байгуулж байгаа Байгалийн түүхийн музейг илүү өргөн цар хүрээтэй, музейн цогцолбор болгон хөгжүүлэх ч боломж байна. Энэ нь төсвийг хичнээн хэмнэх бол төсөв батлагчид бодоод үзнэ биз. Музей гэдэг бол зөвхөн үзмэр биш юм, үйлчилгээ, амралт, соёл боловсролын цогцолбор, соёлын бүтээгдэхүүний худалдааны төв гэдгийг бид одоо ойлгох цаг болсон. Иймээс амьгүй мөртлөө төсвийн мөнгө иддэг чийг үнэртсэн, стандарт хангадаггүй 100, 100-н музейгээ тоолж бүртгээд нэгтгэх бодлогоо яаралтай эхлэхийг эрхэм дарга нарт анхааруулая.
Статистик мэдээлэл: Судалгаанаас харахад, Улаанбаатар хотод Чингис хааны музей, Монголын үндэсний түүхийн музей, Монголын Байгалийн Түүхийн Музей, Монголын дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол цэргийн музей, Чойжин ламын сүм музей, Монголын угсаатны зүйн гэр музей, Монголын театрын музей, Цагдаагийн музей, Г.К.Жуковын гэр музей, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Олон улсын оюун ухааны музей гэсэн музейнүүд үйл ажиллагаа явуулдаг.
Статистикийн мэдээгээр эдгээр музейнүүд жилдээ нийтдээ 180,000-219,000 үйлчлүүлэгч хүлээн авдаг бөгөөд Чингис хааны музей, Монголын Үндэсний түүхийн музей, Монголын Байгалийн түүхийн Музей, Монголын Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол Цэргийн музей, Чойжин ламын сүм, Гандантэгчинлэн хийд музей нь олонд идэвхтэй танигдсан Монгол Улсын дотоод гадаадын аялал жуулчлалын үйлчилгээнд зохих ёсоор ашиглагдаж байна.
Хуваалцах:
Төсвийн мөнгө уйлдаггүй буюу музей үздэггүй монголчуудад 400 музей хэрэгтэй юу
13 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
НОБГ хордлогын үед эмчлэх хүчилтөрөгчийн төхөөрөмжтэй боллоо
13 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
Цахилгааны үнийг 1 кВт.ц тутамд ₮64-өөр НЭМЭГДҮҮЛЛЭЭ
12 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
"ТОП-100" ААН болон өрсөлдөж буй 150 ААН-ийн жагсаалт
12 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”, “Алтан Очир” одон гардууллаа
8 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн болжээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
"Бэлтэс мөрөн" ХХК-ийн эзэн гэр бүл 2-12 жилийн хорих ял авлаа
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Том өрөөний тавилга шатаж, орцноос 35 хүнийг аюулгүй гаргажээ
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын арслан О.Аюурын нэрэмжит барилдаан болж, есөн азтан тодруулна
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Теннесчин Э.Аялгуу дөрвөн улсаас зургаан цом эх орондоо авчирлаа
6 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
Автомашины улсын дугаарыг хоногт 5500 төгрөг төлж хадгална
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: “ТОП-100” аж ахуйн нэгжийг тодруулна
5 цагийн дараа
Сэтгүүлч Л.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -6 градус хүйтэн, цасан шуургатай
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Зээгтийн даваагаар зорчихгүй байхыг анхааруулав
11 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
“Соёл танаас эхэлнэ” аяныг эхлүүллээ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дуучин Н.Оюунчимэг: П.Идэржавхлан, З.Онон хоёрт хэлэх муу үг олдохгүй байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
Б.Дүвжид ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
Багш бэлдэх 45 хоногийн сургалт 1,053,000 төгрөгийн үнэтэй байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хандиваар халхавчилж луйвар хийгчдэд бүү итгэ!
16 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
Шүршүүрт орох хугацаагаа багасгаж эрчим хүчээ хэмнээрэй
1 өдрийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт -6 градус хүйтэн, цас орохгүй
1 өдрийн дараа
НОБГ хордлогын үед эмчлэх хүчилтөрөгчийн төхөөрөмжтэй боллоо
13 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.