dobu.mndobu

ЦАГ АГААР: Хүйтний эрч суларч, өдөртөө -6 градус байна

ЦАГ АГААР: Хүйтний эрч суларч, өдөртөө -6 градус байна

2025 оны 02-р сарын 12-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Ерөө голын хөндийгөөр -33...-38 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул голын хөндийгөөр -27…-32 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -22…-27 градус байна.

Өдөртөө хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, Орхон, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө хүйтний эрч суларч -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө  хүйтний эрч суларч -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө  хүйтний эрч суларч -7…-9 градус хүйтэн байна.

Хуваалцах:

|
"Ойгоос мод бэлтгэх журам"-ыг хүчингүй болгов

"Ойгоос мод бэлтгэх журам"-ыг хүчингүй болгов

14 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Хүйтний эрч суларч, өдөртөө -6 градус байна

ЦАГ АГААР: Хүйтний эрч суларч, өдөртөө -6 градус байна

13 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна

Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна

11 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна

12 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Review: “Үгсийн дотор амьсгалагч” 

Review: “Үгсийн дотор амьсгалагч” 

13 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.