0
Засгийн газрын өнөөдөр/2025.02.12/-ийн ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын асуудлаар буюу Засгийн газрын хоорондын хэлэлцээр хоёр улсын Ерөнхий сайдуудын уулзалтын үеэр эцэслэгдэж байгаа. Энэ дотор хоёр улсаас байгуулсан ажлын хэсгүүдийн 60 гаруй хуралдааны дүнд шийдвэрлэгдсэн асуудлыг португал байдлаар зэрэг гарын зурах эрхийг олголоо. Энэ үйл явцын дараа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр УИХ-аар соёрхон батлагдана. Үүний дараа компани хоорондын гэрээний асуудлууд явна.
Хүмүүс их асууж байгаа асуудал болох Монгол Улсын хуулийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бид хоёрт байнгын хороодын хуралдаанаар өгсөн. Энэ бол Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаануудаар энэ эрхийг өгсөн. Энэ үеэр Б.Энхтүвшин нарын УИХ-ын гишүүд энэхүү гэрээ хэлэлцээрийг амжилттай болгох, сайжруулах тал дээр олон санал хэлсэн.
Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр ойлгомжгүй асуудал байсныг хэлэлцээртээ засаж Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллах засварыг оруулсан. Мөн Нүүрсийг худалдан авах гэрээ, уурхайн эрчим хүчийг нэмэгдүүлэх асуудал, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн асуудлууд байгаа. Тэгэхээр энэ асуудлууд гарын үсэг зурмагц зэрэг хэрэгжинэ.
Уурхайн хүчин чадлын нэмэгдүүлэх асуудал дээр Хятад улсын компаниудад таатай нөхцөл олгох асуудал байгаа гэдгийг бид залруулж харилцан ашигтай хуулийн дагуу асуудал явахаар өөрчлөлтүүдийг хийж өгсөн.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу Хятадын талтай гэрээ зурахдаа "Гашуунсухайт-Ганцмод"-ын барилгын ажил эхлэхэд бүх боомтуудын ажлыг хамт хийж, хамтатган барих, зэрэг холбох ажилд анхаарна. Үүнийг Хятад улстай харилцан тохиролцож гэрээнд оруулсан. Тус тусын яамнууд өөрт хамаарах гэрээнүүдээ хийнэ. Тухайлбал Зам, тээврийн яам хил дамнасан төмөр замын байгууламжийг Хятадын сонгосон компанитай хийх үү, өөр компани сонгон шалгаруулах уу гэдгийг Хятад улстай зөвшилцөнө. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт бол нэг бүтээн байгууламж учраас нэг компани гүйцэтгэх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ бид Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлаж, үнэ өртгийг хямдруулах чиглэл барьж байна. Үүнийг Хятад улстай тохиролцож, цаашид гэрээндээ илүү нарийвчилж өгнө. Цаашид томилогдсон ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллана. Түүнчлэн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Багахангай өртөөнөөс Хөшигтийн Хөндий рүү салаа зам тавих асуудал бий. Ингэснээр Улаанбаатарт орж ирдэг чингэлэг тээвэр болон бусад төмөр замаар орж ирдэг ачаа бараа, түүнийг зуучилдаг тээвэр зууч, мөн терминалуудыг Улаанбаатар хотоос шат дараатай гаргаж Хөшигтийн Хөндийд төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газраас үүрэг болгож, үүнийг хэрэгжүүлэх эрхийг олголоо.
Хуваалцах:
ЭМГЭНЭЛ I ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Манай эмэгтэй цаначид тавдугаар байрт орлоо
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Боомтын бүх ажил гарын үсэг зурмагц зэрэг эхэлнэ"
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Ойгоос мод бэлтгэх журам"-ыг хүчингүй болгов
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Мөсөн хот"-д Монгол Улсын төрийн ордныг сүндэрлүүлжээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Бурханы хүү" Б.Баярбаатарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЭМГЭНЭЛ I МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэнгэрт дэвшлээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын аварга малчин шалгаруулах талаар хэлэлцэж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
СУРВАЛЖИЛГА: Валютын ханш өссөн нь иргэдийн амьдралд илт нөлөөлж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Хүйтний эрч суларч, өдөртөө -6 градус байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монгол Улс авлигын индексээр 7 байр урагшилж, 114-д бичигдлээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах болсон шалтгааныг тайлбарлав
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монголын биатлоны эмэгтэй тамирчид 16-20 дугаар байрт орлоо
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цагаан сарын баярыг угтсан хүнсний хяналт, шалгалт үргэлжилж байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шинээр дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.