0
Гэгээн Валентины баярын өдрийг дэлхийн нийтээрээ жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд уламжлал болгон тэмдэглэдэг билээ. Валентины баяраар хүмүүс хайртай дотны болон нууцхан шохоорхдог нэгэндээ хүмүүстээ шоколад, цэцэг, чихэр, тоглоом, хайраа илчилсэн шүлэгтэй, сайхныг хүссэн зүрхэн хэлбэртэй ил захидлыг бэлэглэдэг. Мөн нэгэндээ бэлэг өгөхөөс гадна хосоороо болзох нь тус өдрийг илүү гайхалтай болгож өгдөг. Тиймээс баярын өдрийг тань романтик болгоход туслах дараах газруудыг санал болгож байна.
Тус кафе нь валентины баярыг тохиолдуулан зургийн багц гаргасан байна. Үүнд “зүрхэн хэлбэртэй зотон давуу, өхөөрдөм содон хэлбэртэй аягануудад кофеноос сонгон үнэгүй уух, зурж дуусаад нэгэндээ хэлэхийг хүсдэг нандин үгсээ бичиж бэлэглэх захиа” зэрэг багтжээ.
“B caffe bar” нь газар Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Арслантай гүүрний зүүн урд, оюутны өргөө хоёрын чанх урд байрладаг.
Энэ нь дотроо биллиард, автомат тоглоом, амтат хоолоо захиалаад сууж болох тусгай ширээнүүдтэй юм.
Мөн Mars Billiard Sport bar -аас таны валентины өдрийг хостойгоо хамт өнгөрүүлэхэд зориулсан тусгай багцыг ч гаргасан байна. Үүнд, биллиард 2 цаг, коктейль, хоёр төрлийн хөнгөн зууш, автомат тоглоом дээр тоглох, VR төхөөрөмж дээр суух эрх зэрэг багтсан. Энэхүү газар Хан-Уул дүүрэг, Их наяд зүүн өндөр, 7 давхарт байрладаг.
Ц.АНУЖИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.