0
2025 оны нэгдүгээр сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 8.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 23.3 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 11.1 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 10.5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.
2025 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 9.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.7 хувиар, барааны бүлгийн үнэ 7.5 хувиар,үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувиар өсжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны нэгдүгээр сард 7.6 хувь байсан бол 2025 оны нэгдүгээр сард 9.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.0 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляц ад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар (30.6%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5. 1 нэгж хувиар (53.2%) тус тус нөлөөлжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь гарсны 2.7 (28.0%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийнүнэ 9.2 хувь), хувцас, бөсбараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.4 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь, зочидбуудал, нийтийнхоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 15.5 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард өмнөх сараас 1.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, зочидбуудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляц 2025 оны нэгдүгээр сард 9.6 хувь гарсны 2.7 (27.8%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа , үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46.0 хувийг эзэлж байна.
Талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.8 хувиар өсөхөд гурилын үнэ 0. 7 хувиар, талх, нарийн боов ны үнэ 8.9 хувиар, гоймон гийн үнэ 18.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2025 оны нэгдүгээр сард өмнөх сараас 1.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өслөө.
Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2024 оны нэгдүгээр сард 8.2 хувь байсан бол 2025 оны нэгдүгээр сард 9.7 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар өссөн байна. Улаанбаатар хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 3.1 нэгж хувь (31.5%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.3 нэгж хувиар (54.4%) тус тус нөлөөлжээ. Улаанбаатархотод 2025 оны нэгдүгээр сард хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 192 (47.5%) бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өсөж, 97 (24.0%) бараа, үйлчилгээний үнэ буурч, 115 (28.5%) бараа, үйлчилгээний үн эөөрчлөлтгүй байна.
Улаанбаатархотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2025 оны нэгдүгээр сард 21633 төгрөг болж, 2023 оны нэгдүгээр сараас 36.7 хувиар, 2024 оны нэгдүгээр сараас 16.3 хувиар, өмнөх сараас 4.7 хувиар (966 төгрөгөөр) өссөн байна. Нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2025 оны нэгдүгээр сард 2223 төгрөг болж, 2023 оны нэгдүгээр сараас 2.9 хувиар өсөж, харин 2024 оны нэгдүгээр сараас 8.4 хувь, өмнөх сараас 1.5 хувиар (34 төгрөгөөр) буурсан байна. Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2025 оны нэгдүгээр сард 2390 төгрөг болж, 2023 оны нэгдүгээр сараас хойш өөрчлөлтгүй байна.
Харин аймгуудад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.3-17.2 хувиар өсжээ. Үүнээс Дундговь аймагт 6.3 хувиар өссөн нь хамгийн бага, Ховд аймагт 17.2 хувиар өссөн нь хамгийн өндөр байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний 2020 оны суурийг 2023 оноор шинэчилж, тооцооллыг гаргажээ. “Хэрэглээний бараа, үйлчилгээний индекс тооцох аргачлал”-д бараа, үйлчилгээний үнийн суурийг 3 жил тутам шинэчлэхээр заасны дагуу ҮСХ-ноос 2020 оны сагс, жинг 2023 оноор шинэчилж, тооцооллыг хийсэн аж.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 13 бүлгийн, 429 бараа, үйлчилгээг (Улаанбаатарт 417, аймагт 332 бараа, үйлчилгээ ) хамруулсан. Шинэчлэгдэн батлагдсан 2023 оны хэрэглээний бараа, үйлчилгээний сагс болон жинг ашигласан туршилт тооцоогоор 2025 оны нэгдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар өссөн бол Улаанбаатар хотын хувьд өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Эх сурвалж: ҮСХ
Хуваалцах:
"Хөвсгөл-Хөх сувд 2025" наадам эхэллээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах хурал завсарлалаа
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дөрөвдүгээр сарын 1-нээс малчдын НДШ-д өөрчлөлт орно
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: Лангууны түрээс хэт өндөр учир гадна талбайд наймаа хийх нь ихсэж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хонины ууц, үхрийн өвчүү хулгайлсан хэрэг бүртгэгджээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9.6 хувиар өсжээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах хурал эхэллээ
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Валентины баярыг хосоороо тэмдэглэх боломжтой газрууд
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр эхэлнэ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ: Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсэхгүй
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЭМГЭНЭЛ I ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Манай эмэгтэй цаначид тавдугаар байрт орлоо
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Боомтын бүх ажил гарын үсэг зурмагц зэрэг эхэлнэ"
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Ойгоос мод бэлтгэх журам"-ыг хүчингүй болгов
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Мөсөн хот"-д Монгол Улсын төрийн ордныг сүндэрлүүлжээ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Бурханы хүү" Б.Баярбаатарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
13 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.