dobu.mndobu

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилчид жагсаж байна

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилчид жагсаж байна

Төв талбайд өнөөдөр /2025.02.13/ 12 цагаас эхлэн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар “Ажил хөдөлмөрөө үнэлүүлж, амьдралын чанараа дээшлүүлмээр байна” уриатай жагсаалыг зохион байгуулж байна.  

Жагсаалаар холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлэх аж. 

Тус байгууллагын Тооцооны нягтлан бодогч, Б.Даваажаргал:

-“Би энэ салбарт 2020 оноос ажиллаж байна. Орон сууцны салбар эмнэлэг, цагдаагийн дараа орох хүнд салбар юм. Ард иргэд энэ салбарыг хүнд гэдгийг ойлгодоггүй. Анх 761 мянган төгрөгийн цалинтай байсан. Өнөөдрийн байдлаар миний цалин нэг сая гурван зуун наян мянга болж нэмэгдсэн. Орон сууцны ажилчдын цалинг нэмэхэд, холбогдох байгууллагуудын зөвшөөрлөөр цалин нэмэгддэг. Бид ажлаа таслахгүйгээр, ээлжийн ажлаа дуусгаад амарч байгаа ажилчид өнөөдрийн жагсаалд оролцохоор ирсэн байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Уг байгууллага Нийслэл хотын 1953 орон сууцны байрны 116423 хэрэглэгчид, 10453 аж ахуй нэгж нийт 380516 оршин суугчдад дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш үзүүлдэг чиг үүрэгтэй байгууллага юм. 

Ээлжийн инженер Ц.Ганхуяг:

-“Манай салбарт хэдий эрэлттэй мэргэжилдээ ордог ч яг ажлыг байранд гараад ажиллах хүчин хомс байна. Гурван хүний хийх ажлыг нэг хүн хийж байгаа нь  залуучууд манай цалин, ажиллах нөхцөл хоёрыг харьцангуй байна гэж шүүмжилдэг” гэлээ. 

Хүний нөөцийн хувьд тус байгууллага 1522 инженер техникийн ажилтан, 224 албан хаагч, 255 санхүүгийн ажилтан ажиллаж байна. 

Ц.Анужин, Б.Сарнай 

Хуваалцах:

|
Булган аймагт АН олонх болох уу

Булган аймагт АН олонх болох уу

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

"Хөвсгөл-Хөх сувд 2025" наадам эхэллээ

"Хөвсгөл-Хөх сувд 2025" наадам эхэллээ

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЭМГЭНЭЛ I ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР

ЭМГЭНЭЛ I ӨЛЗИЙБАЯРЫН ОТГОНБААТАР

13 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Манай эмэгтэй цаначид тавдугаар байрт орлоо

Манай эмэгтэй цаначид тавдугаар байрт орлоо

14 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.